sonin.mn

Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаагийн ахлах ахлагч Ч.Батсайхан, мэдээлэл хүлээн авагч-цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Алтаннаран нарт Засгийн газрын 11-11 төвд хандан иргэн Х.Дүүрэнбаярын гэр бүлээс талархал иржээ.

Тус сумын иргэн Х.Дүүрэнбаяр нь 17-р байрны гадаа согтуу унтаж байхад нь хүү Д.Мөнхбатад нь хүлээлгэн өгсөн байна. Иргэн Х.Дүүрэнбаяр нь өмнө нь гадаа согтуу унтаж байгаад гараа тайруулж байжээ.

Хүйтний эрч чангарсан энэ үед согтуу иргэнийг осгож үхэхээс урьдчилан сэргийлж, гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгч өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, үүргээ шуурхай биелүүлсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв