sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Америкийн Зэвсэгт хүчний гадаадад явуулж буй томоохон ажиллагаанууд дуусгавар болоход ойртсон боловч янз бүрийн даалгавар биелүүлэхэд арми бэлэн байх ёстой гэж тус улсын Ерөнхийлөгч Барак Обама даваа гарагт Макгуайр-Дикс-Лэйкхарст цэргийн нэгдсэн баазад 3000 цэргийн өмнө үг хэлэхдээ мэдэгджээ.

Түүний хэлснээр, “хуурай замын цэргүүдийнхээ дийлэнх хэсгийг АНУ бусад оронд илгээж байсан тэр үе “төгсгөл болоход ойртож байна”. Хоёр долоо хоногийн дараа Афганистанаас Америкийн цэргийн үндсэн бүрэлдэхүүнийг гаргаж дуусна гэдгийг Обама сануулсан байна. Үүний дараа улс орныхоо аюулгүй байдлыг хангах үүргийг тус улсын эрх баригчид гартаа авах юм. “Афганистанд явуулсан манай улсын цэргийн ажиллагаа 13 гаруй жил өнгөрсний дараа дуусч байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Ингэхдээ тэрбээр энэ улс урьдын адил аюултай газар хэвээр байгааг тэмдэглэсэн байна. “Цаашид манай цэргүүд илүү цомхон болно. Гэхдээ би та нарын ерөнхий командлагчийн хувиар өгч болзошгүй даалгаврыг өргөн хүрээнд биелүүлэхэд та бүхэн бэлэн гэдэгт би итгэлтэй байхыг хүсч байна” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: