sonin.mn

СӨҮЛ. /Yonhap/. Өнгөрсөн онд Умард болон Өмнөд Солонгос хоорондын эдийн засгийн ялгаа тэлж, худалдааны хэмжээ нь асар зөрүүтэй хэвээр үлджээ.

Солонгосын статистикийн газрын мэдээллээс үзвэл, 2013 онд Умард Солонгосын нэрлэсэн үндэсний нийт орлого 33,84 триллион вон байсан бол, Өмнөд Солонгосынх 1,44 квадриллион воноор хэмжигдсэн байна. Өөрөөр хэлбэл, Умард Солонгосын нэрлэсэн үндэсний нийт орлогоос Өмнөд Солонгосынх 42,6 дахин илүү байжээ.

2012 онд Өмнөд Солонгосын үндэсний нийт орлого Умард Солонгосынхоос 38,2 дахин илүү байсан байна.

2013 оны сүүлийн байдлаар, Өмнөд Солонгосын нийт хүн амын тоо 50,22 сая байсан бол, Умард Солонгосынх 24,54 сая байжээ.

Тэгвэл 2013 онд Өмнөд Солонгосын худалдааны нийт хэмжээ Умард Солонгосынхоос /7,3 тэрбум доллар/ 146 дахин илүү буюу 1,07 триллион доллароор хэмжигджээ.

Өмнөд Солонгос өнгөрсөн онд 4,23 тонн будаа үйлдвэрлэсэн бол, Умард Солонгос 2,1 сая тонн будаа үйлдвэрлэсэн аж.

Хоёр Солонгосын нийгмийн дэд бүтцийн хооронд ч асар их ялгаа байна.

Өмнөд Солонгосын замын сүлжээ 106414 км бол, Умард Солонгосынх 26114 км ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: