sonin.mn

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ван Сяолун, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар сайд Ц.Цолмон Элчид сайд нартай уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, БНХАУ, АНУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Ноён Ван Сяолун энэ жил Монгол-Хятадын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн баярын хүрээнд салбарын хэмжээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүд амжилттай болсныг дурдсан юм. Харин хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл Батлан хамгаалах салбарын цаашдын хамтын ажиллагаанд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулан ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.