sonin.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд болсонтой холбогдуулан тус бүлгийн дараагийн дарга хэн байх вэ гэх асуудал яригдаж эхэлсэн.

Энэ талаар АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Бүлгийн даргыг томилогдтол дэд дарга бүлгийг түр удирдах үүргийг хүлээж авсан. УИХ-ын тухай хуулиар бүлгийн даргыг сонгохдоо бүлгийн гишүүд санал солилцоно гэсэн байдаг.

Мөн Ардчилсан намын дүрэмд бүлгийн даргыг Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцэнэ гэсэн заалт бий. Тийм учраас ойрын хугацаанд Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, бүлгийн даргын асуудлыг хэлэлцэнэ” хэмээжээ.

Эх сурвалж: