sonin.mn

КИЕВ. /Xinhua/. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко парламентын дарга асан Олександр Турчиновыг улсынхаа Аюулаас хамгаалах албаны шинэ тэргүүнээр томилжээ.

Ерөнхийлөгчийн цахим хуудсанд гарсан тогтоолын дагуу, Батлан хамгаалах яам болон зэвсэгт хүчнийг хянадаг Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн /ҮАББХЗ/ нарийн бичгийн даргын үүргийг Турчинов хүлээн авсан байна.

Өдгөө 50 настай Турчинов дипломатч, эдийн засгийн ухааны профессор бөгөөд 2005 онд Украины Аюулгүй үйлчилгээний тэргүүн, 2007 онд ҮАББХЗ-ийн тэргүүний орлогчоор ажиллаж байжээ.

Хоёрдугаар сард тэрбээр парламентын даргаар сонгогдсон ба Украины эрх баригчид Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг огцруулсныхаа дараа Турчиновыг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилж байсан байна.

ҮАББХЗ-ийн нарийн бичгийн дарга асан Андрей Парубий наймдугаар сард ямар нэг үндэслэлгүйгээр огцорчээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: