sonin.mn

ПАРИС. /NHK/. Энэ онд өнгөрсөн оныхоос 32-оор олон буюу 119 сэтгүүлч хулгайлагдсан гэж олон улсын хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахын төлөө тэмцэгч ТББ мэдэгдлээ.

Парист төвтэй “Хил хязгааргүй сэтгүүлчид” ТББ-ын тайлангаас үзвэл, 2014 онд 66 сэтгүүлч амь үрэгджээ. Энэ нь өмнөх оныхоос хамаагүй буурсан үзүүлэлт юм.

Тус ТББ-ынхан хоригдож байгаа сэтгүүлчийг онцлон харуулахын тулд мягмар гарагт Эйфелийн цамхгийн өмнө ачааны чингэлэг  байрлуулжээ.

Уг тайланд “Лалын улс” болон бусад бүлэглэлийн босогчид барьцааны мөнгө авах гэж олон сэтгүүлийг хулгайлсан” гэжээ. Сири болон Иракт 47 сэтгүүлч амиа алдсан байна.

“Хил хязгааргүй сэтгүүлчид”-ийн мэдэгдсэнээр, суртал нэвтрүүлгийн зорилгоор сэтгүүлчдийг хөнөөсөн хэрэг урьд нь бараг гардаггүй байсан юм.

“Алуурчид илүү харгис хэрцгий болж байна. Хүний хулгайн хэрэг хурдацтай газар авч байна” гэж тус ТББ мэдэгдлээ.

Г.Доржханд

Эх сурвалж: