sonin.mn

БРЮССЕЛЬ. /Xinhua/. ЕХ-ны өвлийн дээд хэмжээний уулзалтаар Европ дахь хөрөнгө оруулалт болон Украины байдлын талаар анхааран авч үзнэ гэж Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск мэдэгджээ.

ЕХ-ны орнуудын тэргүүн нар пүрэв, баасан гарагт Брюссель хотод цуглаж, энэ жилийн сүүлийн дээд хэмжээний уулзалтаа зохион байгуулах ажээ. Туск 12 дугаар сарын 1-нээс эхэлж ЕХ-г удирдах учир хуралдааныг анх удаа даргалах билээ.

Тулгамдсан хоёр асуудал болох хөрөнгө оруулалт болон дорнын хөршийн /Украин/ одоогийн байдлыг хэлэлцэхэд уг хуралдааны зорилго оршино гэж Туск ЕХ-ны гишүүн орнуудын тэргүүн нарт илгээсэн захидалдаа дурджээ.

Ирэх саруудад, хөрөнгө оруулах ерөнхий нөхцөлийг сайжруулах болон стратегийн хөрөнгө оруулалтад зориулсан Европын шинэ сан байгуулах зэргээр ажлын тодорхой чиглэлээр хангах болно гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн тэрбээр, Украины хямрал ноцтой асуудал бөгөөд ЕХ уг асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй. Энэ уулзалтаас бид ямар нэг улс төрийн тодорхой илгээлт гаргах нь чухал юм гэжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: