sonin.mn

БРЮССЕЛЬ. /ITAR-TASS/. Украины зүүн нутгийн хямралыг намжаах талаар ОХУ болон Украины Ерөнхийлөгч нартай Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд ойрын хугацаанд хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Брюссель хотод болсон ЕХ-ны тэргүүн нарын уулзалтын дараа Олланд мэдэгдэл хийсэн байна.

Тэрбээр, Украины хямралыг намжаах арга замыг хайхад ЕХ болон ОХУ хамтран ажиллах хэрэгтэй. Мөн ОХУ-д ЕХ-ны зүгээс авсан хориг арга хэмжээгээ чангатгах шалтгаан байхгүй гэж мэдэгдэв.

Д.Нямтулга

Эх сурвалж: