sonin.mn

КИЕВ. /Sputnik/. Украины эрчим хүчний “Укринтерэнерго” компани ОХУ-ын “Интер РАО” эрчим хүчний компанитай гэрээ байгуулсан нь Украин улсын эрх ашгийг зөрчиж байна хэмээн тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюк Эрчим хүчний яамаа буруушаасныг “Украинская правда” сонинд мэдээлжээ.

Сонинд мэдээлснээр, Крымыг ОХУ-ын нэг хэсэг болсныг хүлээн зөвшөөрсөн уг гэрээний заалтын талаар тайлбар хийхийг Эрчим хүчний сайд Владимир Демчишинээс Яценюк хүссэн байна. ОХУ-ын Крымын тойргийг эрчим хүчээр хангах заалтыг гэрээнд тусгасан ажээ. Одоогийн үнээс 15 хувиар бага үнэтэй эрчим хүчийг Крым ашиглаж байхад, Украинд нийлүүлэх эрчим хүчнийхээ үнийг ОХУ дангаараа нэмэх боломжтой болж байгаа нь Украины ашиг сонирхлыг зөрчсөн багс нэг зүйл юм гэж Яцюнек мэдэгдэв.

Мөн уг гэрээний хүрээнд, хэрвээ Украин Крым болон Донбассыг эрчим хүчээр бүрэн хангавал ОХУ-аас эрчим хүч авах ажээ. 2014 оны 12 дугаар сард, ОХУ-ын “Интер РАО” болон Украины эрчим хүчний “Укринтерэнерго” компани гэрээ байгуулж, ОХУ-аас Украинд нэг жилийн турш эрчим хүч нийлүүлэхээр болсон. Үүний өмнөхөн, Украин улс дотоод дахь үнээсээ хямдаар буюу ОХУ-ын дотоодын үнээр тус улсаас эрчим хүч авах гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байна гэж Украины Эрчим хүчний яам мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: