sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/. ОХУ-ны Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Засгийн газрынхаа гишүүдтэй уулзаж, 2015 оны эдийн засгийн тогтвортой хөгжил, нийгмийн хүрээний тогтвортой байдлыг хангах талаар хэлэлцэнэ гэж Кремлийн ордон мэдээлэв. Энэ уулзалт нь 2015 оны хувьд анхных боловч засгийн газар аль хэдийн хэд хэдэн нарийн болон өргөн хүрээний уулзалт хийж, хямралтай тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцсэн.

Эдийн засаг, нийгмийн хүрээний тогтвортой байдалд бодит арга хэмжээ авах талаар хэлэлцэх хэд хэдэн уулзалтыг Ерөнхий сайд Дмитрий Медведев 2015 он гарснаас хойш зохион байгуулсан. Нэгдүгээр сарын 19-ны уулзалтаар, хямралтай тэмцэхэд зориулсан бүх саналыг дүгнэж, эдийн засагт буй асуудлыг арилгахад арга хэмжээний тэнцвэртэй системийн тусална гэдэгтэй Медведев санал нэгдсэн байна.

Тэрбээр хамгийн сүүлд 12 дугаар сарын 25-нд Засгийн газартайгаа хуралдсан бөгөөд уг хуралдааны үеэр Путин, "хямралтай тэмцэх арга хэмжээ авах нь зохистой зүйл юм. Учир нь 2008-2009 оны хямралын үеэр арга хэмжээ үр ашгаа өгсөн" гэж мэдэгдсэн байна. “Бүх яам болон хэрэгжүүлэгч агентлагууд Ерөнхийлөгчийн тамгын газар болон Төв банктай үйл ажиллагаагаа уялдуулж, байдлыг хянах нь чухал юм” гэж Путин мэдэгдэв.

Д.Нямтулга

Эх сурвалж: