sonin.mn

МОСКВА. /Xinhua/. Дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 70 жилийн ойн баярыг тохиолдуулан Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уныг Москвад айлчлахыг манай улс урин, Пхеньянаас эерэг хариу авсан гэж ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров мэдэгдлээ. Оросын урилгад Пхеньян хариу өгсөн эсэхийг хэвлэлийн бага хурлын үеэр Лавровоос  асуухад, “Нааштай хариу өгсөн” гэжээ.

Дэлхийн хоёрдугаар дайн буюу Аугаа эх орны дайнд нацист Германы эсрэг хамт тэмцсэн улсууд болон холбоотнуудынхаа удирдагч нарыг тавдугаар сарын 9-нд болох “Ялалтын баяр”-ын баярын жагсаалд ОХУ урьсан юм. Урилгыг хүлээн авах хүсэлтэй байгаагаа Пхеньян илэрхийлсэн гэж өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-нд Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков  мэдэгдэж байсан билээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг мөн урьжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: