sonin.mn



ВАШИНГТОН. /ITAR-TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн мягмар гарагт Конгресстоо тавьсан илгээлтийг зурагтаар үзсэн хүний тоо сүүлийн 15 жилийн хугацаанд хамгийн цөөн байжээ. Энэ тухай маркетингийн судалгаа явуулдаг “Нилсен” компани мэдээллээ.

Тус компанийн явуулсан судалгаанаас үзвэл, Обамагийн илгээлтийг 31,7 сая хүн зурагтаар үзжээ. Энэ тоо 2000 онд хамгийн доод үзүүлэлтээ хүрсэн бөгөөд тухайн үед Ерөнхийлөгч Билл Клинтоны Конгрессын хоёр танхимд хэлсэн үдэлтийн үгийг 31,5 сая хүн телевизээр үзэж байв. Гэхдээ Обамагийн үгийг интернэтээр үзсэн хүмүүсийн тоог судалгаанд оруулаагүй байна. Ерөнхийлөгчийн тавьсан илгээлтийг албан ёсны цахим хуудсаар нь 1,2 сая хүн шууд үзсэн гэж Цагаан ордон мэдэгджээ.

“Нилсен” компанийн мэдээлэлд тэмдэглэж буйгаар, Билл Клинтоны 1993 онд Конгресстоо тавьсан илгээлтийг хамгийн олон буюу 66,9 сая телевиз үзэгч үзжээ. Цагаан ордны одоогийн эзний 2009 онд тавьсан  “Улс орны байдлын тухай” анхны илгээлтийг хамгийн олон хүн телевизээр үзэж байв. Тухайн үед түүний илгээлтийг 52,4 сая хүн үзжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ"