sonin.mn
Улаанбаатар хотод  2015 оны  1-р сарын 11-ний өдрийн орой гарсан аймшигт хэргийн хохирогчийн ар гэрийхнээс Монголын Улсын Засгийн Газар болон бидэнд тус хүргэсэн нийт иргэдэд талархал илэрхийлье.
 
 Энэ хэргийн мэдээг сонсосноос хойш өнөөдрийг хүртлэхи хугацаанд БНХАУ,  
Монгол Улсын Засгийн Газар болон хувь хүмүүс бидэнд тусламж хүргэн, сэтгэлийн дэм өгсөн билээ. Хэдийгээр бидэнд хүнд уй гашуу тохиосон ч та бүхний тусламж, дэмжлэгээр бид энэ хэргийг даван гарч байгаа бөгөөд бидэнд туслаж, сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн  Хятад, Монголын ард иргэддээ гүн талархал илэрхийлье. 
 
Бид Монголын Засгийн Газар энэхүү хэрэгт анхаарал хандуулж, Монголын Цагдаагийн байгууллага хэрэг гарснаас хойш маш богино хугацаанд энэхүү гэмт хэргийн сэжигтнүүдийг баривчлан, Монгол Улсын Гадаад Хэргийн Яамны Косулын Газрын ажилтан ноён н.Базарсад болон Хөрш орнудын газрын ажилтан ноён н.Болд нар бидэнд эмгэнэл илэрхийлсэнд талархаж буйгаа илэрхийлье. 
 
Мөн Их Хүрээ хийдийн Хамба лам Санждорж, Дашчойлин хийдийн Хамба лам Дамбажав, Мамбадацан хийдийн Хамба лам Нацагдорж зэрэг хүмүүст мөн Монголын бусад Энх Тайван Найрамдлын байгууллагууд зэрэг биднийг танихгүй ч энэхүү хэрэгт анхаарал хандуулж бидэнд санаа тавьсан Монголын ард иргэдэд талархал илэрхийлье. 
 
Тэдний зарим нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэхүү жигшим хэргийг буруутгаж бидэнд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд бид хэдий дотны хүнээ алдсан зовлон шаналалтай байгаа ч та бүхний энэхүү сайхан сэтгэлийн дэмэнд бага ч  гэсэн тайтгарал авсан юм.
 
Үүнээс гадна БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд бидний энэ хэрэгт анхаарал дэмжлэг үзүүлсэнд дахин талархал илэрхийлье. Мөн БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагчдын ЗУН ХУА нийгэмлэг, Хятад Монголын Нийгмийн Хөгжлийн Сан, Монгол-Өвөр Монголын Бизнес Хөрөнгө Оруулагчдын Холбоо, Жэжиан Монголын Эдийн Засаг, Худалдааг Дэмжих Нийгэмлэг, Монгол дахь Хятадын Урд Мужийн Бизнес Эрхлэгчдийн Холбоо, Монгол дахь Хятад Цагаач Иргэдийн Холбоо, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын байгууллагууд, Хятад иргэд, Хятад цагаач иргэд болон бусад хүнлэг, шударга ард иргэд, бидэнд эмгэнэл илэрхийлж, мөнгөн тусламж үзүүлсэн та бүхэнд баярлалаа.
       
   Эцэст нь бүх шударга сайхан сэтгэлт Хятад, Монголын ард түмнийг бурхан ивээх болтугай.
 
 
Хохирогчын ар гэрийхнээс
2015 оны 1 сарын 22 өдөр