sonin.mn

РАМАЛЛА./Prensa Latina/.Газын зурвасын сэргээн босголтын ажилд манай улс 100 сая доллар хандивлана гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ. Өнгөрсөн оны 7-8 дугаар сарын хооронд Израилийн явуулсан 50 хоногийн цэргийн ажиллагаа Газын зурваст их хэмжээний хохирол учруулсан юм. Уг ажиллагааны үеэр Палестины энгийн номхон 2100 гаруй иргэн амь үрэгдэж, 11 мянга гаруй хүн шархдаж,тахир дутуу болсон юм. Амь үрэгдсэн хүмүүсийн олонх нь хүүхэд, эмэгтэйчүүд байжээ.

Шинзо Абэ Левантын бүс нутаг, тэдгээрийн дотор Египетэд урт хугацаагаар айлчлал хийсэн юм. Тэрбээр Египетэд айлчлах үеэрээ “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж буй улсууд болон Израильд 200 сая долларын цэргийн бус тусламж үзүүлэхээ амласан байна.

Г.Доржханд

Эх сурвалж: