СӨҮЛ. /Yonhap/. Засгийн газрыг нь шүүмжилсэн мэдэгдэл саяхан хийсэнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг “ялагдагч” гэж Умард Солонгос тодорхойллоо. Өнгөрсөн амралтын өдөр Умард Солонгосын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд “Умард Солонгосыг цэргийн талаар нухчин дарах гэсэн АНУ-ын оролдлогууд удаа дараа бүтэлгүйтсэн” болохыг дурджээ. Мөн “Умард Солонгос руу явах замыг интернэт олно. Тус улсыг чиглэж буй мэдээллийн урсгал нь өөрчлөлт авчрах болно гэсэн хөгийн юм Обама ярьж сууна” хэмээн буруушаасан байна.
"Хэрвээ мэдээллийн урсгалаар дамжуулан Умард Солонгосын эв нэгдлийг бутрааж чадна гэж АНУ үзэж байгаа бол том эндүүрэл" гэж Умард Солонгосын ГХЯ-ны төлөөлөгч нэмж хэлжээ. Обамагийн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт өгсөн ярилцлага “YouTube “-д тавигдсаны хариуд Умард Солонгос ийм мэдэгдэл хийлээ. Обама Умард Солонгосыг “дэлхийн хамгийн тусгаарлагдмал улс” гэж нэрлээд “засгийн газар нь харгис хэрцгий, ард түмнээ тэжээж чаддаггүй, ийм дэглэм удахгүй нуран унана” гэж хэлсэн юм. АНУ-ын “Sony Pictures Entertainment” компани өнгөрсөн онд кибер халдлагад өртсөнөөс хойш тус хоёр улс бие биеэ буруушаасаар байгаа билээ.
Г.Доржханд
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, хөрөнгө оруулагч олоход туслах, бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж худалдан авахад L/C үйлчилгээ үзүүлэх, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871, 94066060 Бээжин дэх утас 86-010-84391096