sonin.mn

Эрүүл мэнд, спортын сайдын орон тооны бус зөвлөх багийн анхдугаар хуралдаан лхагва гарагт боллоо. Уг хурлыг сайд Г.Шийлэгдамба удирдаж, Эрүүл мэнд спортын дэд сайд Т.Болдбаатар, зөвлөлийн гишүүд, ЭМСЯ-ны НБТС-ын БХЗГ-ын холбогдох албаны хүмүүс оролцов. Хурлаар Зөвлөх багийн үйл ажиллагааны чиглэл, удирдамжийг хэлэлцэж, салбарын зарим асуудлаар санал солилцов. Тодруулбал, аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтэц зохион байгуулалт, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороогоор хэлэлцэх асуудал зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцүүлсэн. Түүнчлэн салбарын тулгамдсан асуудлаар гишүүд санал солилцлоо.

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба хурлыг нээж, ЭМС-ын сайдад биеийн тамир, спортын асуудлаар зөвлөх орон тооны бус зөвлөх баг нь салбарын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангахад дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгөх юм гэдгийг онцолсон юм.

ЭМС-ын сайдын 2015 оны 2 дугаар тушаалаар баталсан Спортын асуудлаар зөвлөх орон тооны бус зөвлөх багийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, МҮОХ-ны гишүүн, Монголын ширээний теннисний холбооны гадаад албаны дарга Ч.Амарсанаа, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Бүргэдаа, Ахмадын биеийн тамир спортын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Доктор Ч.Наранбаатар, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Өнөбаатар, Биеийн тамир, спортын үндэсний төвийн дарга асан, Монголын регбигийн холбооны дэд ерөнхийлөгч, Доктор Г.Пүрэв-Очир, Монголын хүүхдийн биеийн тамир, спортын холбооны ерөнхийлөгч, Доктор, дэд профессор Ч.Зоригтбаатар, Монголын паралимпийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Доктор, Н.Оюунбат нар багтжээ.

Д.Өлзий

Эх сурвалж: