sonin.mn
Цахим системээр газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн бүртгэл  нөгөөдөр дуусна хэмээн албаныхан мэдэгдлээ.
 
Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд Орчлон хорооллын урд 27 дугаар хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн соёлын төв ордонд очиж өргөдлөө баталгаажуулах юм.
 
Мөн зарласан 5 байршлын нэгж талбар бүхий эргэлтийн цэг тэмдэг газарт бэхлэх, акт үйлдэн баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэх компаниудыг сонгон шалгаруулсан байна. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Их цуурай, Бага цуурайн ам байршилд “Блюжей ланд” ХХК, Сонгинохайрхан дүүргийн эмээлт уулын баруун хоолойн байршилд “Геоцацраг” ХХК, Багануур дүүргийн тариан булаг хоёрдугаар байршилд “Эрдэнэ сүрвэй” ХХК, Багахангай дүүргийн хоёрдугаар хороо Хангайн хөндий байршилд “Онч сөрвэй” ХХК эргэлтийн цэг тогтоох ажлыг гүйцэтгэх аж.
 
Б.Заяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг