sonin.mn
ВАШИНГТОН. /ITAR-TASS/. АНУ цөөн тооны цэргийн мэргэжилтнүүдээ Украинд илгээхээр болжээ. Мэргэжилтнүүд Украины армийн эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэхэд туслах аж. Америкийн цэргийнхний мэдээлснээр, тус улсын 5-10 хүртэлх цэргийн мэргэжилтнүүд ирэх долоо хоногт Украинд очно.
 
Энэ нь Украины армийн эмч нарыг бэлтгэх зорилгоор илгээсэн Америкийн мэргэжилтнүүдийн хоёр дахь баг юм. Өнгөрсөн онд тэд Украины армийн 300 орчим цэргийг байлдааны талбарт эмнэлгийн тусламж үзүүлэх арга барилд  сургасан байна. АП агентлагийн уламжилснаар, Америкийн мэргэжилтнүүд Украины баруун нутагт ажиллах аж.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг