sonin.mn
Хэлмэгдлийн хөшөөний дэргэдэх өлсгөлөн зарлагчдыг татан буулгасны маргааш хэсэг залуус Чингисийн талбайд сайн дурын суулт эхлүүлсэн юм.
 
Тэд сайн дурын суултаа долоо хонoг үргэлжлүүлэх бөгөөд өдөр бүрийн 11-14 цагийн хооронд суух юм байна. "Үзэл бодлоо илэрхийлэхийн тулд энэ суултыг хийж байна. Монгол Улс маань бидэнд хэрэгтэй байна. Монголоо авч үлдэцгээе. Сүүлийн үед газар нутаг маань сүйдэж дуусч байна. Бид хойч үедээ овоолсон шороо биш ариун нандин газар нутгаа үлдээмээр байна" гэж суултынхаа утга учрыг тайлбарлав.
 
Ж.Батсайхан
Эр сурвалж: "Монцамэ" агентлаг