sonin.mn
АФИН. /BBC/. Грект нэг сар орчмын өмнө хэт зүүний үзэлтнүүдийн “СИРИЗА” намыг засгийн эрхэнд гарсны дараа тус улсын нийслэл Афин хотод анх удаа болсон шинэ Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаанд хэдэн зуун хүн оролцжээ. Жагсагчид шатах бодис бүхий лонх шидэлж, дэлгүүрүүдийн үзмэрийн цонхыг хагалсан байна.
 
Хатуу хэмнэлтийн бодлогыг зогсоох сонгуулийн амлалтаасаа буцлаа гэж эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод шинэ эрх баригчдыг буруушаажээ. Грект санхүүгийн шинэчлэл явуулсны хариуд хэрэгжүүлж буй зээлийн хөтөлбөрийг дөрвөн сараар сунгах тохиролцоонд тус улсын шинэ Засгийн газар зээлдүүлэгчидтэй энэ долоо хоногт хүрсэн билээ.
 
Зээлийн хөтөлбөрийг сунгах асуудлыг Грекийн парламент өнөөдөр хэлэлцэнэ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг