sonin.mn

“Southgobi Sands" компанийн удирдлагаар ажиллаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппин улсын иргэн Хиларион Кажуком, Кристобал Дэвид нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал үзүүлсэн тухай зарлигыг хүлээн авснаас нэг өдрийн дараа Монгол улсын хилээр гарч явжээ.
Тэд  татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр сэжиглэгдсэнээсээ хойш буюу 2012 оноос  Монгол Улсын хилээр гарах эрхгүй болоод байсан юм.
Монгол эхнэр, хүүхдээ дагуулан АНУ-г зорьсон Жастин Капла ийн өгүүлжээ.

Ч.Явуу