sonin.mn
Уул уурхайн салбарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж 384 мянган төгрөгөөр тогтоохоор өмнөх хэлэлцээрээр тохирсныг үргэлжлүүлэн мөрдөх юм байна. Уул уурхайн яам, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогчдын төлөөлөл хамтран салбарын 2015-2016 оны хамт/тариф/-ын хэлэлцээрийг боловсруулан гарын үсэг зуржээ. Энэхүү хамтын хэлэлцээрт геологи, уул уурхайн салбарын ажилчдын цалин хөлс, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал зэрэг салбарын ажиллагсдын өмнө тулгамдсан олон зүйлийг тусгасан гэнэ.
 
Эх сурвалж: