sonin.mn
БЕРЛИН./RIA Novosti/. Түүхий эд, ашигт малтмал нийлүүлэхийн тулд Хятадын нутгаар дайруулан Европт хүрэх төмөр зам тавих ажлыг Монгол Улс санхүүжүүлэхэд бэлэн байна. Үүнтэй холбоотой тохиролцоог Бээжингийн эрх баригчидтай хийсэн тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Германы Канцлер Ангела Меркельтэй хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
 
“Бид Оросоос хамааралгүйгээр шинэ төмөр зам тавьж чадна. БНХАУ-ын дарга Си Зиньпиний Улаанбаатарт хийсэн айлчлалын үеэр бид Хятадын нутгаар дамжин өнгөрөх тээвэр хийх боломжийн талаар тохиролцоонд хүрсэн. Энэ асуудлаар Хятадтай хэлэлцэн тохиролцсон олон зүйл бий” гэж Ц.Элбэгдорж мэдэгдсэн байна.
 
“Энэ асуудлаар Улаанбаатарын эрх баригчид ОХУ-тай тохиролцоонд хүрэх хүсэлтэй байгаагаа” Монголын удирдагч дурдлаа. “Монгол Улс дэд бүтцийг хөгжүүлэх талаар өөрийн гэсэн ойлголт бүхий хоёр том хөрштэй, тийм учраас Монголтой хамтрахын тулд бид ОХУ-тай хэлэлцэн тохиролцох хэрэгтэй” гэж Германы Канцлер Ангела Меркель мэдэгдсэн байна. Меркель мөн Герман болон Монголын хооронд түүхий эдийн экспортын хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт хэрэгтэй болохыг тэмдэглэжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: