sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. Агаарын цэргийн хүчний баазаа Орос улсад ашиглуулж байгаагаа зогсоохыг Вьетнамд хандан АНУ-ын Засгийн газар уриалж байна. ОХУ цэргийн нисэх онгоцоо түлшээр дахин цэнэглэхийн тулд Вьетнамын нэгэн баазыг ашиглаж байгаа юм. Камранийн агаарын цэргийн хүчний баазаа Орост ашиглуулахгүй байхыг Вашингтоны зүгээс Ханойд уриалсан гэж АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Жен Саки пүрэв гарагт хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Хэрвээ уг баазыг Орос ашигласаар байвал бүс нутгийн хурцадмал байдал улам даамжирч болзошгүй гэж АНУ болгоомжилж байгаа аж.
 
Ази-Номхон далайн бүс нутагт Оросын цэргийн оролцоо идэвхжиж байгаад АНУ-ын эрх баригчид түгшиж байна. Сөнөөгч нисэх онгоцоо түлшээр цэнэглэхдээ Өмнөд Хятадын тэнгис дэх Вьетнамын агаарын цэргийн хүчний баазыг ашиглаж байгаагаа Оросын цэргийнхэн өнгөрсөн онд мэдэгдсэн юм.
 
Украины хямралтай холбоотойгоор барууны улсуудтай харилцах харилцаа нь муудсанаас хойш ОХУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцууд Гуамын арал болон АНУ-ын баруун эрэг хүртэлх холын зайд ниссээр байгаа ажээ. Өмнөд Хятадын тэнгист БНХАУ-тай газар нутгийн маргаантай байгаа Вьетнам улс эртний холбоотон ОХУ-тай цэргийн харилцаагаа бэхжүүлж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: