sonin.mn
Хөх хотын Үйлдвэр худалдааны засаг захиргааны товчоотой хамтран ажиллахаар боллоо Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үйлдвэр Худалдааны Засаг Захиргааны товчоонд айлчилж тус товчооны дарга Chen Jie-тэй уулзалт хийж санал солилцлоо.  Уг уулзалтаар БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд Монгол иргэд бараа бүтээгдэхүүн худалдан авах, ажил үйлчилгээ авах, гүйцэтгүүлэх явцад эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд тухай бүр хохиролыг барагдуулж байхаар тохирлоо.
 
Мөн Монгол улсын зах зээл дээр борлуулагдаж байгаа, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байж болзошгүй бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмжийг нийлүүлэхдээ хэрэглэгчдэд өөрийн бараа бүтээгдэхүүний талаарх үнэн бодит мэдээллээр хангах, “Монголд үйлдвэрлэв” гэсэн хуурамч шошготой бараа бүтээгдэхүүнийг хилээр оруулахгүй байх, таслан зогсоох, хяналт арга хэмжээнүүдийг авч байхаар тохиролцлоо. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үйлдвэр худалдааны засаг захиргааны товчоо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамтын ажиллагааны үр дүнд хоёр орны иргэд, хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөхгүй байх, чанартай бараа бүтээгдэхүүнээр хангагдах боломж бүрдэж байна.