sonin.mn
ТОКИО. /NHK/. Жил бүр болдог цалингийн асуудлаарх хэлэлцээ Японд ид явагдаж байна. “Тоёота Мотор” компанийн удирдлага ажилтнуудынхаа үндсэн цалинг сүүлийн 13 жилд байгаагүйгээр нэмэхээр шийдвэрлэсэн байна. Бүх ажилтны сарын үндсэн цалинг 33 орчим доллароор нэмэх саналыг захирлууд өчигдөр гаргажээ. Түүнийг нь үйлдвэрчний эвлэл зарчмын хувьд хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь 2002 оноос хойш цалинг хамгийн ихээр нэмж байгаа тохиолдол юм. Ер нь бол, үйлдвэрчний эвлэлийн зүгээс цалинг 50 доллароор нэмэх санал гаргасан байна.
 
Удаан ажилласны нэмэгдэл зэргийг тооцвол нэг ажилтны сарын цалин дунджаар 93 доллароор өсөхөөр байгаа аж. Японы бусад автомашин үйлдвэрлэгч компаниуд ч мөн адил сүүлийн шатны хэлэлцээ хийж байгаа бөгөөд ажилтнуудынхаа цалинг өнгөрсөн жилд нэмснээс илүү хэмжээгээр нэмж магадгүй байна. Үүний зэрэгцээ, Японы цахилгаан бараа үйлдвэрлэдэг зургаан том компани ажилчдынхаа сарын цалинг 25 доллароор нэмэхээр шийдвэрлэжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: