sonin.mn
БРЮССЕЛЬ. /ITAR-TASS/. Даваа гарагт болох Европын Холбооны сайд нарын уулзалтын албаны ёсны хөтөлбөрт Украины байдлын талаарх асуудал ороогүй бөгөөд гол хэлэлцэх асуудал нь Хойд Африкийн байдал байх ажээ. Гэсэн хэдий ч, Украины зүүн өмнөд нутаг руу цагдаагийн хүч илгээнэ үү гэсэн Украины Засгийн газрын хүсэлтийг ЕХ-ны 28 сайд авч хэлэлцэнэ гэж тус холбооны эх сурвалж мэдэгджээ. ЕХ-ны аюулгүй байдлын бодлого болон нийтлэг гадаад бодлогын хүрээнд Европын цагдаагийн багийг Украины зүүн нутаг руу илгээнэ үү гэсэн Украины Гадаад хэргийн сайдын хүсэлтийг Европын Гадаад үйл ажиллагааны алба хүлээн авсан гэж эх сурвалж мэдэгдэв.
 
Уг асуудлыг маш нухацтай хэлэлцэх шаардлагатай гэж дипломатч онцлон дурдав. Украинд энх тайван тогтоох зорилгоор ажиллаж буй Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын хяналтын багийг мэдээлэл, тоног төхөөрөмж, ажиллах бие бүрэлдэхүүнээр хангах нь ЕХ-ны хувьд одоо гол асуудал юм. Донбассын бүс нутагт очих ЕХ-ны зэвсэггүй цагдаагийн ажилтнуудын багийн хувьд хамгийн том асуудал бол тэдний аюулгүй байдлыг хангана гэсэн баталгааг мөргөлдөөнд оролцогч талууд өгөхгүй байгаа явдал гэж Европын цэргийн эх сурвалж мэдэгдлээ.
 
Гадаад хэргийн сайд нарын энэ удаагийн уулзалт нь гуравдугаар сарын 19-20-ны хооронд болох ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын гол хэсэг болж юм. Минскийн гэрээний хэрэгжилт, ОХУ-д нэмэлт хориг арга хэмжээ авах зэрэг асуудал зургадугаар сард болох ЕХ-ны дээд хэмжээний дараагийн уулзалтын гол сэдэв байх төлөвтэй.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: