sonin.mn
БЕРЛИН. /ITAR-TASS/. Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас ирэх долоо хоногийн даваа гарагт буюу энэ сарын 23-нд Германы Канцлер Ангела Меркелийн урилгаар Берлинд айлчилна. Энэ тухай Германы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт мэдээлжээ. Ангела Меркель Ципрастай утсаар ярилцах үеэрээ түүнийг айлчлахыг урьсан гэж тэрбээр хэллээ. Хоёр орны Засгийн газрын тэргүүн нар хоёрдугаар сарын 12-нд болсон Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр нэг удаа уулзсан юм.
 
Герман-Грекийн харилцаа одоо амаргүй цаг үеийг даван туулж байгаа юм.  Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудын үйлдсэн гэмт хэрэгт нөхөн төлбөр төлөхийг Афины эрх баригчид Берлинээс шаардаж байгаа билээ. Мөн улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцлоо гэж Грекийн Үндэсний батлан хамгаалахын сайд Панос Камменос Германы эрх баригчдыг өнгөрсөн амралтын өдрүүдэд буруушаасан бол Германы Сангийн сайд Вольфганг Шойбле Афины шинэ Засгийн газрыг нэг бус удаа эрс шүүмжилсэн билээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: