sonin.mn
САНКТ ПЕТЕРБУРГ. /Xinhua/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины бие чилээрхсэн тул Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевтай хийх уулзалтаа цуцалсан гэх цуурхал тархсантай холбогдуулан Путин “амьдрал хов живгүй бол уйтгартай” гэж хэлжээ. Уулзалт эхлэхийн өмнө Путин Алмазбек Атамбаевыг автомашиндаа суулган Санкт-Петербург хотын захад орших Константин ордноор  аялуулсан байна.
 
Уулзалтын дараа Атамбаев Путины биеийн байдлын талаар хэвлэлийнхэнтэй ярилцсан байна. Тэрбээр “би өөрийнхөө талаар иймэрхүү цуурхлыг олон удаа сонсч байсан, гэвч тэдгээрийн нэг нь ч үнэн байгаагүй. Ерөнхийлөгч Путины хувьд алхахаас гадна машин барьж, зочноо дагуулан дурсгалт газраар зугаалсан” гэж ярьжээ. ОХУ, Казахстан, Беларусийн гурван талын хэлэлцээг шалтгаангүйгээр хойшлуулсны дараа Өрнөдийн хэвлэлийнхэн Путины талаарх янз бүрийн таамаглал дэвшүүлж эхэлсэн юм. Гурван удирдагч уулзалтаа хойшлуулсан нь албаны ёсны шалтгаантай байсан гэх таамаглал одоогоор давамгайлж байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: