sonin.mn
ЦЮРИХ. /BBC/. Нигерийн Ерөнхийлөгч асан Сани Абачигийн улс орноо удирдаж байх үедээ шамшигдуулсан 380 сая долларыг Швейцарийн эрх баригчид улс оронд нь буцаан өгөхөөр болжээ. 1998 онд Абачиг нас барсны дараа Нигерийн эрх баригчид түүний гэр бүлийн гишүүдийн дансанд байршуулсан 2 тэрбум гаруй долларыг буцаан өгөхийг Швейцарийн эрх баригчдаас хүссэн байна. Өнгөрсөн онд Швейцарийн эрх баригчид Нигерийн Засгийн газартай тохиролцоонд хүрснийхээ дараа 700 сая долларыг эргүүлэн өгч байжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: