Барилгын салбарыг дэмжих талаар МVХАVТ, МVЭХ, МАОЭНХ-ноос Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт шаардлага хvргvvлсэн нь ойрын өдрvvдэд нийгэмд багагvй хvлээлт vvсгэсэн асуудал болоод байгаа. Уг шаардлагад “Эдийн засагт 2014 онд бий болсон долоо хувийн өсөлтийн 80 хувийг уул уурхайн бус салбар, тvvний дотор барилга, хөдөө аж ахуй, боловсруулах vйлдвэрийн салбарын өсөлтөөр хангасан. Барилгын vйлдвэрлэлийг 2015 оны их ажил эхлэлийн өмнө бодлого, хөрөнгө оруулалтаар дэмжих, нэгэнт баригдсан барилгуудын худалдан авах зах зээлийг өргөжvvлж, эрэлтийг урамшуулахад чиглэсэн арга хэмжээ яаралтай авч хэрэгжvvлэх шаардлагатай байна” гэсэн байсан. Тvvнчлэн хэд хэдэн санал гаргаад байгаа. Vvнд:
-Ипотекийн зээлийг олгох талаарх Засгийн газрын шийдвэрт дараах өөрчлөлт оруулах:
а/Нэгэнт баригдаж улсын комисс хvлээн авсан орон сууцыг ипотекийн зээлээр авч байгаа иргэдийн төлж байгаа урьдчилгаа төлбөрийн 30 хувийг 10 хувь болгон бууруулж, 2015 оны дөрөвдvгээр сарын 1-нээс эхлэн мөрдvvлэх,
б/Ипотекийн зээлээр авч буй орон сууцны хэмжээг 80 ам.метрээр тогтоож байгааг 150 ам.метр болгон нэмэгдvvлэх,
-Ипотекийн зээлийн урьдчилсан төлбөрийн барьцааны батлан даалтын санг нэмэгдvvлэхэд шаардлагатай 90 тэрбум төгрөгийн эх vvсвэрийг шийдвэрлэн байршуулах арга хэмжээ авах,
-Барилгын салбарт энэ оны хаврын их ажлыг эхлvvлэхэд шаардлагатай байгаа эх vvсвэрт гадаадын зээл тусламжаас шаардлагатай хэмжээний хөрөнгийг ашиглах асуудлыг шийдвэрлэх, тэвчиж болох, хямралаас гарахад нэмэр багатай төслvvдийн санхvvжилтийг эргэн харж барилгын салбарыг дэмжихэд ашиглах,
-Барилгын салбарын vйл ажиллагаа эхлэхэд саад тотгор учруулж буй төр, засгийн байгууллагуудын зөрvvтэй шийдвэрvvдийг цэгцлэн нэг мөр болгож барилгын ажил явуулахад саадгvй болгох зэргээр тусгасан байна. Харин Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар дээрх санал, шаардлагыг хvлээн аваад, ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн.
МVХАVТ, МVЭХ, МАОЭНХ-ныхон энэхvv саналуудаа огт судалгаагvйгээр гаргаагvй нь лавтай. Өөрөөр хэлбэл боломж байгаа бөгөөд зөвхөн төр, засгаас тодорхой зохицуулалтыг хийж өгөхийг хvссэн хэрэг. Энэхvv саналуудаас орон сууц ипотекийн зээлээр авч буй иргэдийн урьдчилгааны 30 хувийг 10 хувь болгон бууруулах гэдэг нь олон нийтэд хамгийн ихээр хvлээлт vvсгээд байгаа асуудал. Тиймээс ч иргэдэд ихэд таалагдаж, Засгийн газар шийдвэрлээд өгчихөөсэй хэмээн алгаа vрчиж суугаа. Гэхдээ төр, засагт байгаа боломжийг зөв ашиглаж чадвал энэхvv санал хэрэгжих магадлалтай нь тодорхой. Учир нь саяхан болсон НИТХ-аас гаргасан шийдвэрээр "Улаанбаатар орон сууц" нэртэй сан байгуулагдаж, нийт 15 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгээр vйл ажиллагаагаа эхлээд байгаа. Энэ хөрөнгөөр төрийн албан хаагчдын худалдан авах орон сууцных нь зээлийн урьдчилгаа төлбөрийн 50 хvртэлх хувьд дэмжлэг vзvvлнэ. Өөрөөр хэлбэл төрд ажилласных нь төлөө буцалтгvй тусламж хэлбэрээр олгохоор заагаад байгаа юм. Уг нь өнөөгийн эрх баригчид улс орныг халамжийн бодлогоор доройтууллаа хэмээн шvvмжилж, татгалзахыг уриалаад байдаг хvмvvс. Тэгэхээр төрийн албанд ажилласных нь төлөө орон сууцны зээлийн урьдчилгааг нь 50 хvртэл хувиар буцалтгvй тусламж нэрээр өгөхийн оронд иргэн бvрийн урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 10 болгож бууруулвал илvv vр дvнтэй төдийгvй, хvртээмжтэй бодлого болох нь тодорхой.
Төрөөс урьдчилгаа төлбөрийн хэмжээг хэлэлцэн шийдвэрлэж өгөхөөс өөрөөр банкны шалгуурт нөлөөлж бvх иргэнээ орон сууцтай болгох боломж угаасаа байхгvй. Тvvнчлэн хvнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж болохгvй гэж заасан Vндсэн хуулиа зөрчсөн шийдвэр гаргаж байхаар эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хувийн хэвшлийнхэнд ч гэсэн зориулсан боломж олговол зохистой баймаар юм.
Ипотекийн зээлийн урьдчилсан төлбөрийн барьцааны батлан даалтын санг нэмэгдvvлэхэд шаардлагатай 90 тэрбум төгрөгийн эх vvсвэрийг бvрдvvлэхийн тулд "Улаанбаатар орон сууц" санд байршуулж эхлvvлж буй 15 тэрбум төгрөгийг ч татах байдлаар асуудлыг нааштайгаар шийдвэрлэх нөхцөл бишгvй л бий. Өөрөөр хэлбэл аливаа шийдвэрийг сонгуулийн амлалтаа биелvvлэхийн тулд бус, бодит нөхцөл байдалд уялдуулан гаргаж байвал vр дvн сайтай байх болов уу.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Байрны банкны хүүг жилийн 8 хувь,урьдчилгааг 30 болохоор авах боломжит хэсэг нь зээл аваад бараг дуусч одоо баригдсан байр зарагдахгүй болж байгаа байдал ажиглагдаж байна. Байрны банкны зээлийг хувийг 8 болгож 30 хувь гэснээс үүдэн байрны үнэ огцом 2 дахин нэмэгдэж одоо худалдан авах чадвараас хамааран буцаад унаж байна. Байрны урьдчлгааг 10 болгохоор байрны үнэ тэнгэрт гарч авч чадахгүй хүмүүст бараг гэрээгээр байр зараад дампуурсан Америкийн үл хөдлөх хөрөнгийн захын жишээ байна.Арай тэгэж тэнэгдэхгүй байлгүй дээ гэж бодож байна
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэл бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 3-р сарын 21-ны Бямба гаригт АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэл бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 3-р сарын 21-ны Бямба гаригт АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038
80м2 байрны 30хувийн урьдчилгаа төлөөд орж чадахгүй байгаа хүнд 150м2 байраа 10 хувийн урьдчилгаа аваад оруулах тэнэг байна уу энэ дэлхий дээр. Юу ч мэдэхгүй дээр нь мэдэхгүйгээ мэдэхгүй лаларыг тэнэг гэхээс өөр үг алга
Огт урдчилгаагүй ч болгож болно. Хамгийн гол нь таатай нөхцөл бүрдүүлэх тусам барилгын улам үнэ өсөж урдчилгаагаа төлж чадахгүй чадваргүй иргэд орон сууцанд ороод баларна. Урдчилгаагаа төлж чадах чадваргүй байж 100 саяын байраа бүтэн төлж чадахгүй хураалгана. Нэг ёсондоо дундаж болон дундажаас доогуур орлоготой иргэд бүгд насаараа өрөнд баригдаж өтөнд идэгдэх болно. Байгаа байгаагаа өөд нь татаад хэдхэн жил гүрийчих. Байрны үнэ хашаа байшингаас хямд навс унана.
8%-н зээл зорилтот бүлэгтээ тусаагүй байхад бас юун луйварчдыг дэмжих бодлогыг гаргаж ирэх гээд байна аа. Яг үнэнийг хэлэхэд бат-үүл өөрийн төрсөн хүүдээ үнэгүй авч өгсөн газар дээр барьж байгаа байрыг зарах гэж энийг хийж байгаа гэдэг нь илт байна. Хогны уутнаас жилд 6.7 тэрбум төгрөг иддэг чинь багадаад байна уу ?. Энэ санаа чинь хэзээ ч бүтэхгүй ээ бат-үүл ээ, энэ бол цэвэр төрийн албан хаагчийн ашиг сонирхлын тухай хуулийг илт зөрчсөн байна. ... Яг одоогоор улсын мөнгө хулгайлж идсэн анархистууд л байр авч байна. Өөр яг одоогоор байр авах хүн Монголд байхгүй. Бодит байдал дээр 1м2 байрыг 500.000 ~700.000-д барьж байгаа болохоор Буянт-Ухаа хороолол м2 нь 1сая 280.000-р зарагдахаар болсон юм. Ийм үнээр бариаад, зараад ч ашигтай байж чадаж байна. ТОСК-н хамгийн хямд 1280 мянган төгрөгийн байрыг ч авч чадах иргэд тун цөөхөн байхад хэн м2 нь 2 саяаар байр авах вэ дээ. Энэ онд Буянт ухаа 2 хороолол ашиглалтанд орох болно 1мкв - 980.000 мянгад. Эхнээсээ ипотекээр авсан байрууд зээлийн барьцаанд орж зарья гэхнээ тэр хөөсөрсөн үнэтэй байрыг авах хүн ч алга. Энэ бүх нөхцлөөс үүдэн хүссэн хүсээгүй байрны үнэ шалчийтлаа буух болно. 8 сарын 1-ээс 8 %-н зээл бүх банкууд дээр албан ёсоор олгохоо зогсоож, хэзээ мөдгүй огцрох гэж байгаа монгол банкны золжаргалын шахалтаар зээл олгож байгаа гэж банкууд иргэдийг хуурч аргацааж байна. Барилгынхан болоод үл хөдлөхийнхөн барилгын өртгийг 3-аас 5 дахин өндөр үнээр тооцож ямар ч чанаргүй, дэлхийн дундаж үнээс өндөр хөөсөрсөн үнэтэй байрыг ядарсан ард түмэндээ шахаж дундаас нь 3-аас 5 дахин нугалж ашиг олдог юм. Япон, Америк, Европод барилгын компанийн ашиг дээд тал нь 5-аас 10 % л байдаг юм. Бодит байдалтайгаа эвлэрч хэт их ашиг харж шуналталгүй, мөрөөрөө ажлаа хийцгээ барилгачид аа, үл хөдлөхийнхөөн, та нар хийхгүй байлаа гээд цаана чинь бодит үнээр нь, хямд үнээр хийе гэсэн өчнөөн компани, хувь хүмүүс байна..... https://www.facebook.com/profile.php?id nambus nambuschuudiin evsel. Нам бусчуудын эвсэл