sonin.mn
НЕЙПЬИДО. /Prensa Latina/. Сэргээгдэх эрчим хүч хэрэглэхийг сурталчлах зорилготой дэлхийг тойрох аяллынхаа хүрээнд нарны эрчим хүчээр ажилладаг “Solar Impulse 2” нисэх онгоц гуравдугаар сарын 19-нд Мьянмарт газарджээ.  Уг нисэх онгоц нь нарны эрчим хүчээр тэжээгдэн ажилладаг учир бүхэл өдөржингөө болон шөнө нисэх боломжгүй. Швейцарийн нисгэгчид болох Бертранд Рикард, Андре Боршберг нар байгаль орчинд ээлтэй энэ онгоцыг жолоодож байна.
 
Өнгөрсөн долоо хоногт “Solar Impulse 2” дэлхийг тойрох анхны аяллаа Арабын Нэгдсэн Эмирт Улсын нийслэл Абу-Даби хотоос эхлэн Оманы Мускат хотод газардсан бөгөөд дараа нь Энэтхэгийн Ахмадабад хот руу ниссэн юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ"