sonin.mn

Зам барилгын ажлын хүрээнд Яармагийн зам доогуур зургаан ширхэг хөндлөн гарах хонгилын ажлыг гүйцэтгэнэ хэмээн албаныхан мэдэгдлээ.

Тус хонгилын нэгдсэн системээр Яармагийн замын урд болон хойд хэсэг рүү дулаан, цахилгаан, холбоо болон усан хангамж, ариутгах татуургын шугамууд авто замыг сэтлэлгүйгээр нэвтрэх боломжтой гэнэ.
Эл ажлыг Нийслэлийн 2020 оны ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын хүрээнд нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгажээ. Яармаг, Буянт-Ухаа орчмын дэд төвийг барьж байгуулахад бэлтгэн инженерийн дэд бүтцийн системийг барьж байгуулах бэлтгэл ажил 60 хувьтай байгаа аж. Нэг дэд төвд нь Яармаг, Буянт-Ухаа орчмын нийт 57 мянган өрх оршин суугчид хамрагддаг байна.

 Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ"