sonin.mn

МУИС-ийн Эдийн засгийн сургуулиас “Номтой оюутан” ном хандивлах өдөрлөг зохион байгууллаа.

 Өдөрлөгийн үеэр тус сургуулийн хэсэг төгсөгчид Сангийн яамнаас 12 төрлийн номыг хандивлах санаачилгыг дэмжин мэргэжлийн чиглэлээрх 1000 номыг өөрсдийн халаа, ид суралцаж буй дүү нарынхаа мэдлэг оюунд нь хандив өргөн тараасан юм. Оюутнууд номын цуглуулгаа баяжуулж, салбарын мэдлэгээ дээшлүүлэх боломжтой болж буйдаа талархаж байгаагаа хэлж байв.

Энэхүү үйл ажиллагааг МУИС-ийн Оюутанд үйлчлэх төв, Оюутны холбооны гишүүд дэмжин ажилласан юм.

Ж.Болор


Эх сурвалж: "Монцамэ"