sonin.mn

Дэлхийн ур чадварын олимпод эх орноо төлөөлөн дэлхийн дэвжээнд Монгол Улсын нэрийг гаргах залуусын нэр vргэлжлэн тодорсоор байна. Дэлхийд өрсөлдөх шилдгийн шилдгийг тодруулах “Монгол ур чадвар-2015” тэмцээний өрлөг угсралт, хавтанцар наах мэргэжлийн шалгаруулалт Барилгын политехник коллеж дээр болсон. Эл хоёр төрлөөр болсон тэмцээнийг Монгол Улсын Хөдөлмөрийн яамтай хамтран зохион байгуулагч нь Монголын барилгачдын холбоо байлаа. Барилгын салбартаа ажил мэргэжлийн уралдааныг олон жилийн турш амжилттай зохион байгуулж ирсэн тус холбооныхон өрлөг угсралт, хавтанцар наах мэргэжлээр дэлхийд чухам хэн өрсөлдөх вэ гэдгийг vнэнч шударгаар шvvн тунгаах шvvгчдийн багийг томилж, оролцогчдын гvйцэтгэх ажлын даалгаврыг боловсруулахын хамт хэрхэн яаж шалгаруулах удирдамж чиглэлийг ч гаргасан юм. Оролцогчдын ур чадварыг сорьж, мэргэжлийн тvвшинг нь тодорхойлсон тэмцээнvvд тун ч өрсөлдөөнтэй боллоо. Оролцогч хшшхдvvд ур чадварын хувьд эн тэнцvvхэн сайн бэлтгэгдсэн нь шvvхэд хvндрэлтэй байсныг шvvгчид онцолж байлаа. Өглөө 9:00 цагт эхэлсэн тэмцээний дvн 17 цагт гарсан бөгөөд өрлөг угсралт мэргэжлээр Барилгын политехник коллежийн Жаргалсайханы Энхчимэг, хавтанцар наах төрөлд Дархан-Уул аймгийн МСVТ-ийн Бат-Эрдэнийн Мөнгөншагай нар тvрvvлж ирэх наймдугаар сарын 11-16-нд Бразилийн Сан Паулуд болох Дэлхийн ур чадварын олимподэх орныхоо нэрийн өмнөөс өрсөлдөхөөр боллоо. Тэмцээний оролцогчид болон шvvгч, дасгалжуулагч багш нартай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.

Ж.Энхчимэг: Багш нартаа баярлалаа



Өрлөгийн мэргэжлээр Дэл­хийн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөх эрх авсан Ж.Энхчимэгийн сэтгэгдлийг сонслоо.

-Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох эрхтэй болсонд баяр хvргье.

-Баярлалаа. Vнэхээр их баяртай байна. Юуны өмнө намайг бэлтгэж дэмжиж энэ тэм­цээнд дасгалжуулж оруулсан өрлөгийн мэргэжлийн багш нартаа бvгдэнд нь баярлалаа. Ялангуяа Төгсжаргал багшдаа баярлалаа. Одоо vлдсэн хугацаанд өөртөө байгаа нөөц бололцоо, авьяас чадвар, мэдлэгээ бvгдийг дайчлан бэлтгэлээ хийнэ.

-Шvvгчид дvн гаргах vед юу бодогдож байв?

-Өрсөлдөгч минь мундаг учраас хэдийгээр өөртөө итгэлтэй байсан ч яасан бол гэж нэлээн сандарсан. Бид хоёрын онооны зөрvv бага. Нямтулга 22,7, би 24,9 оноо авсан шvv дээ. Тэгэхээр ойрхон байгаа биз.

-Мэргэжлийн ийм тэмцээнд өмнө нь хэр олон удаа оролцсон бэ?

-Би Барилгын политехник коллежид 2012 онд элссэн. “Монгол ур чадвар-2013” тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн нь миний хувьд анхны том тэмцээн байлаа. Тvvнээс хойш мэргэжлийн тэмцээнvvдэд орж, тэр хэмжээгээр туршлага хуримтлуулсан. Мөн бэлтгэл ч сайн хийсэн. 2014 оны “Монгол ур чадвар” хоёр vе шаттай явагдахад эхний шатанд тvрvvлээд, хоёрдугаар шатныхад хоёрт орсон. Энэ тэмцээний эхний хоёр байрын хvvхдvvдээс Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчийг шалгаруулна гэсний дагуу бусад мэргэжлийнхэнтэйгээ хамтдаа БНСУ-д өнгөрсөн аравдугаар сард очиж бэлтгэл хийсэн. Тэндээс маш их зvйл сурсан.

-Тэмцээний даалгавар хэцvv байсан уу?

-Хийж vзээгvй зvйл биш л дээ. Гэхдээ сандраад ч гэх vv алдахгvй байхаар зvйл дээрээ бага зэргийн алдаанууд гаргасан байна. Тэрийг шvvгчид, багш нар маш сайн хэлж өгсөн. Тийм болохоор дахиж ийм алдаа яасан ч гаргахгvй. Улам сайн хичээж бэлтгэнэ.

Ч.Баатар: Хоёр оролцогчийн хувьд ур чадвараар эн тэнцvv байлаа



Ж.Энхчимэгийн өрсөлдөгч Дорнод аймгийн МСVТ-ийн сурагч Б.Нямтулгын дасгалжуулагч багш нь Ч.Баатар. Тэрбээр Мэргэжил сургалтын байгууллагад 37 дахь жилдээ багшилж буй юм. Улсын уралдаанд өмнө нь найман шавиа бэлтгэж оролцуулсан бөгөөд тэднээс дөрөв нь улсын уралдаанд тэргvvлж байсан гэнэ. 1988 онд Ч.Баатар багшийн шавь ТМС-иудын мэргэжлийн тэмцээнд улсдаа тэргvvлээд зогсоогvй Германд болсон социалист орнуудын тэмцээнд тvрvvлж байсан тvvхтэй юм байна. Б.Нямтулгын хувьд тvvний улсын тэмцээнд сойсон ес дэх шавь нь гэнэ.
Ч.Баатар багш мэр­­гэжлийнхээ тухай болон тэмцээний даал­­гавар, шавийн­­хаа хийсэн ажлын талаар “Даалгаврын хувьд манай Барилгачдын холбооноос зохион байгуулдаг мэргэжлийн тэмцээнvvдэд өгдөг л ажил. Хvvхдvvдийн хувьд ч гоёл чимэглэлийн өрлөг хийж л байсан. Хоёр оролцогчийн хувьд ур чадвараар эн тэнцvvхэн. Манай Нямтулга тооцоо жаахан алдсан, бас ажлын чанар дээр өрсөлдөгчөөсөө оноогоор дутлаа. Хэн илvv нь л дэлхийн тэмцээнд явах учраас тvрvvлсэн Ж.Энхчимэгтээ амжилт хvсье.

Би мэргэжлийн боловс­ролын салбарт 37 жил ажиллахдаа олон төрлийн хичээл зааж хvvхдvvд сургасан. Сvvлийн vед өрлөгөөр дагнаж байгаа. Манай сургуулийн хувьд яг энэ мэргэжлээр нийтдээ 70 гаруй хvvхэд сурч байна. Элсэлт сайтай байдаг мэргэжил. Төгсөөд гарсан хvvхдvvдэд ажлын байр амархан олддог” хэмээн ярьсан юм.

Л.Болдсайхан: Тэмцээний даалгавар ч, гvйцэтгэх хугацаа ч дэлхийн жишиг



Өрлөгийн мэргэжлийн тэмцээнийг шvvх vvрэг энэ удаа “Бридж констракшн” ХХК-ийн дэд захирал, Монгол Улсын мэргэшсэн инженер Л.Болдсайхан, “MSC Проперти” ХХК-ийн инженер Б.Ганбаатар, “Си Эйч Си” ХХК-ийн инженер Б.Ганбаатар нарт ногдсон. Тэмцээний талаар шvvгчдийн багийн ахлагч Л.Болдсайханаас тодрууллаа.

-Тэмцээний даалгавар оролцогчдод хэр хvнд байв?

-Даалгаврын хувьд бид Дэлхийн ур чадварын сvvлийн хэд хэдэн тэмцээний ажлуудыг судалж, тэнд өгсөн даалгавруудаас сонгохдоо 30 хувийг нь өөрийн нөхцөлд тохируулан өөрчилж боловсруулсан. Ийм даалгавар гvйцэтгэнэ гэдгийг урьдчилаад өгчихсөн учраас оролцогчдын хувьд юу хийх вэ гэдгээ мэдсэн, багаж, материал зэргийнхээ бэлтгэлээ базаасан, зурагтайгаа танилцах цаг хугацаа байсан учраас хэцvv байгаагvй байх.

-Ямар vзvvлэлтээр яаж дvгнэсэн юм бэ?

-Өрөгч угсрагчийн хувьд найман багц шалгуурын дагуу 32 vзvvлэлтээр vнэлсэн. Тиймээс хvvхэд шалгуур vзvvлэлт бvр дээр анхаарч өрлөгийн ажлаа гvйцэтгэх ёстой. Энд ур чадвар л харагдана. Даалгаврын хувьд ч, гvйцэтгэх цаг хугацааны хувьд ч дэлхийн тэмцээний жишиг. Бид тэр дагуу л vнэлсэн.

-Оролцож байгаа хvvх­дvvдийн ур чадварт та хэр сэтгэл хангалуун байгаа вэ. Ажил олгогчийн төлөөлөл болж буйн хувьд МСVТ-ийн хvvхдvvд та бvхний шаардлагад нийцэхээр бэлтгэгдэж чадаж байна уу?

-Мэргэжлийн уралдааныг сvvлийн хоёр гурван жилийн турш vе шаттайгаар явуулж ирсний хvчинд оролцож байгаа хvvхдvvдийн хувьд юутай ч дэлхийн тvвшинд өрсөлдөх хэмжээний болж чаджээ гэж харж байна. Мэргэжлийн боловсролд Засгийн газар, ялангуяа Хөдөлмөрийн яам байгуулагдсанаар илvv анхаарал хандуулдаг болсны vр дvнд нөхцөл байдал сайжирч байгаа. МСVТ ч бай коллеж ч бай бvтээгдэхvvн гаргаж байна. Харин тэр бvтээгдэхvvн vйлдвэрлэл дээр шаардлага хангаж байна уу гэдэг өөр асуудал.

Хавтанцар наах төрөлд Дархан-Уул аймгийн МСVТ-ийн Бат-Эрдэнийн Мөнгөншагай 93 оноогоор тvрvvллээ. Энэ мэргэжлээр өрсөлдсөн хоёр оролцогчийн ажлыг дөрвөн багц шалгуур, 20 гаруй vзvvлэлтээр vнэлж дvгнэсэн гэдгийг шvvгчид нь танилцуулж байсан.

Б.Мөнгөншагай: Тэмцээний дараа л хаана ажиллахаа шийднэ дээ



Өрсөл­дөгчөөсөө даруй 26 оноогоор илvvр­хсэн Б.Мөнгөншагайтай уулзлаа.

-Ялагч болсонд баяр хvргье.

-Баярлалаа. Манай сургуул­ийнхан намайг бvгдээрээ гаргаж өгөөд заавал тvрvvлээд ирээрэй гэсэн. Тэмцээн эхлэхийн өмнө хvртэл амжилт хvссэн мессеж ирээд гоё байсан. Тэд нарынхаа итгэлийг алдаагvйдээ vнэхээр баяртай байна.

-Тэмцээний даалгавар хэцvv байв уу?

-Ер нь хvнд талдаа. Багаж нь байсан бол ч хэцvv биш л дээ. Хамгийн гол нь зvсвэр байсан.Бид хоёрт хэн хэнд нь багаж байхгvй утсаар алмаазаа уяад зvссэн. Солонгост бэлтгэл хийхэд тэнд алмаазан гортигтой болохоор хийхэд амархан юм билээ. Тvvнээс наахад ямар ч хэцvv зvйл байгаагvй.

-Дэлхийн тэмцээнд явах нь тодорхой болчихлоо. Дэлхийн ур чадварын тэмцээнд чиний оролцох мэргэжлээр ямар даалгавар гvйцэтгэдгийг судалсан уу?

-Солонгост болдог тэмцээний бичлэг vзvvлсэн. Тэнд яг дэлхийн тэмцээний зарчмаар болдог гэсэн. Тэрийг харж байхад нэг их хэцvv санагдаагvй. Наах талбай нь илvv юм билээ. Энд бид ганц хана наасан бол тэр тэмцээн дээр нvvрний, хажуугийн хана, шалны хавтанцар нааж байсан. Гэхдээ хугацаа нь урт. Таван өдрийн хугацаа өгдөг юм билээ.

-Сургуулиа төгсчихсөн гэсэн. Тэгэхээр тэмцээний дараа хаана ажиллах вэ?

-Яг одоо бол тэнд энд ажиллана гэсэн төлөвлөгөө алга. Өнгөрсөн арванхоёрдугаар сард төгссөн. Тvvнээс хойш сургууль дээрээ бэлтгэлээ хийгээд, Солонгос яваад. Одоо нэгэнт Монгол Улсаа төлөөлөөд дэлхийд өрсөлдөх болсон учраас бэлтгэлээ илvv сайн хийж, бусдаас дутахгvй оролцоод ирэхийн төлөө л мэрийнэ. Тэрний дараа л ажлынхаа тухай бодно доо. Гэхдээ миний мөрөөдөл барилгын инженер болох.

Д.Доржжигжид:Цаашид улам хичээж мэргэжилдээ жинхэнэ эзэн нь байж чадна гэдгээ амлая



Хавтанцар наах төрөлд өрсөлдсөн Д.Доржжигжид Барилгын политехник коллежийн техникчийн ангид сурдаг. Өмнө нь МСVТ-ийн засал чимэглэлчний ангийг дvvргэсэн нэгэн аж.

-Яагаад ялагдчихав?

-Бэлтгэл муу байсан тал бий. Бас сая тэмцээний vеэр хавтанцар наах талбай хөдөлгөөнтэй савлагаатай байсан нь ажлын чанарт нөлөөлсөн. Хугацаандаа амжсан ч ажлынхаа чанарт сэтгэл дундуур байсан юм.

-“Монгол ур чадвар-2014” тэмцээнд оролцохдоо хийсэн ажлаас чинь хvнд байсан гэж vv?

-Хvнд байсан. Гол нь манай Монголд тойрог хэмжиж зvсэх багаж байхгvй. Биднийг Солонгост дадлага хийлгэхэд тэнд байсан багажнууд vнэхээр гоё. Тийм багажтай бол гэж атаархсан шvv.

-МСVТ-д сурсан нь чамд хэр өгөөжтэй байна?

-Өгөөжтэй байлгvй яах вэ. Барилгын заслын янз бvрийн ажил хийж сурсан. Тvvнийхээ ачаар энд тэнд хvмvvсийн захиалгаар ажил хийдэг. Тэр нь амьдралд ч хэрэгтэй байна. Би МСVТ-д засал чимэглэлчнээр сурч төгсөөд одоо сургуульдаа техникчийн ангид сурч байгаа.

-Багш нар нь хэр их найдаж байсан бол?

-Тvрvvлнэ гэж итгэж байсан байх. Гэхдээ бvх зvйл vvгээр дуусахгvй. Би цаашид улам хичээж мэргэжилдээ жинхэнэ эзэн нь байж чадна гэдгээ л багш нартаа амлая.

-Багш нь хэн бэ?

-Би анх Нарантуяа багшийн шавь болж байсан. Энэ тэмцээнд намайг Цэдэндолгор багш дасгалжуулсан. Багш нарынхаа ачаар ихийг сурсан. Цаашид ч сурна.


Эх сурвалж: