sonin.mn

СӨҮЛ. /Yonhap/. Цэрэггүй бүсийн БНАСАУ-ын хэсэгт өнөөдөр гал гарч, Өмнөд Солонгосын хэсэг рүү тархжээ.

Хоёр Солонгосын гал сөнөөгчид болон армийн албаны хүмүүс шуурхай ажилласны дүнд галыг унтраасан байна. Аз болоход, хүн амь эрсдэж, бэртэж гэмтээгүй гэж Өмнөд Солонгосын холбогдох албаны хүмүүс хэллээ.

Цэргийн албаны хүмүүсийн хэлснээр, цэрэггүй бүсээс хойш 600 орчим метр зайтай орших Умард Солонгосын харуулын байрны ойролцоо өнөөдөр үдээс өмнө 11 цагийн үед гал гарч эхэлжээ.

Гал юуны улмаас гарсан нь тодорхойгүй байна

Г.Доржханд

 

Эх сурвалж : "Монцамэ"