sonin.mn
УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр  бэлтгэж буй билээ. Манай улсад сүүлийн 23 жилийн дотор 15 Засгийн газар солигдсон байдаг бол  эрчимтэй хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлого нь тогтвортой байж Гүйцэтгэх засаглал нь түүндээ хөтлөгдөж явдаг.
 
“Хөгжлийн төр”-тэй болохын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ямар асуудалд анхаарах, “Хөгжлийн хөтөч байгууллага” бий болгох тухай Шинжлэх Ухааны Академи, Монгол Үндэсний Ардчилсан нам хамтран “Төрөө урлахуй” сэдэвт  хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна. Хэлэлцүүлэгт МҮАН-ын дарга М.Энхсайхан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Уянга нар илтгэл танилцуулах юм байна. Хэлэлцүүлэг олон нийтэд нээлттэй болох ажээ. 
 
Хэлэлцүүлэг маргааш буюу 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 10.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно.