sonin.mn

ПАРИС. /KAZINFORM/. Францын Барселоннет болон Динь хотын хооронд Альпын нуруунд “Airbus A320” нисэх онгоц осолдсон гэж Францын иргэний агаарын тээврийн албаны хүмүүс болон цагдаа нар мэдэгдлээ.

Осолдсон онгоц нь Германы иргэний агаарын тээврийн “Germanwings” компанийн охин компани “Lufthansa”-гийн онгоц аж.

Уг онгоц Испанийн Барселон хотоос Германы Дюссельдорф хот руу нислэг үйлдэж байжээ. Онгоцонд 142 зорчигч, нисэх багийн зургаан гишүүн сууж явсан байна.

“Ослын шалтгаан хараахан тодорхойгүй байна. Нэг ч хүн амьд үлдээгүй байж болзошгүй” гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ.

 Осол болсон бүс нь хүрэхэд маш хэцүү газар аж.

Г.Доржханд

 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг