Сүүлийн үед эмийн талаар төдийгүй бидний өдөр тутам идэж уудаг хоол унд, тэр атугай төр засгийн талаар ч ангайж гайхмаар, айж түгшмээр янз бүрийн мэдээ сонсогдох нь цөөнгүй болж. Ёстой л нөгөө “Хөл муут гүйж байхыг сохор хүн харж хэлгүй хүн хуучилж байхыг дүлий хүн сонсчихсон байна” гэдэг еврейчүүдийн хэлц үг шиг. Эх сурвалжаас нь лавлаж шалгаагүй, эхнэр хүүхнүүдийн өөр зуураа ярьдаг сул яриа шиг шалгаж лавлаагүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархах болжээ. Хэвлэл мэдээлэлд гарсан болгоныг туйлын үнэн гэж ойлгож ирсэн ард иргэд маань сохроор итгэж, сэтгэл санаа нь түгших болсныг буруутгах аргагүй. Иймээс зарим нэг тоо баримтыг албан ёсны эх сурвалжаас нь эргэн сурвалжилж, ядахдаа л өөрийн хагас хугас мэддэг эмийн салбарын талаарх эргэлзээ төрүүлсэн, иргэдийн сэтгэл эмзэглүүлж байгаа мэдээллүүдийн ээдрээг тайлах гэж оролдсу.
Монголчууд дэлхийн дунджаас 4-8 дахин үнэтэй эм хэрэглэдэг үү?
Өнгөрсөн оны сүүлээс авхуулаад нэг хачирхалтай мэдээ түгж ард олныг түгшээв. Тэр мэдээ монголын хамгийн том телевизүүдийн оройн мэдээний хачир болж, томоохон сонингуудын эхний нүүрийг чимж байсныг хүмүүс санаж байгаа байх. “Монголчууд дэлхийн дунджаас 4-8 дахин өндөр үнэтэй эм хэрэглэдэг. Бахархмаар, бардмаар ч юм шиг, эсвэл ууралмаар, уйлмаар ч юм шиг. Монголын эмийн салбарынхан шулаачид, шуналын туламнууд, шуламнууд гэж хараалтай ч юм шиг. Хараасан даа хараасан. Сэтгэл нь гонсойсон, гомдсон ард түмэн хөөрхий муу эмийн санчдыг зандарч, занаж байхыг харахад загнасан, загнуулсан аль алийг нь өрөвдмөөр.
Дэлхийд өнөөдөр 7,2 тэрбум хүн амьдарч байна. Нэг триллион гаруй долларын эм дэлхий даяараа өнгөрсөн онд хэрэглэжээ. Дэлхийн нэг иргэнд дунджаар 140 долларын буюу 265 мянган төгрөгийн эм ногдож байна. Монгол улсын эрүүл мэндийн сайдын багц дахь 2014 оны эмийн төсөв 68,7 тэрбум төгрөг буюу 3 сая иргэнд хуваавал нэг иргэнд 22,9 мянган төгрөг. Энэ нь эмнэлгийн шугамаар нэг иргэнд зарцуулагдаж буй эмийн мөнгө. Энэ мөнгөн дотор эм төдийгүй ороох боох мартериал, нэг удаагийн тариур, мэс заслын утас гээд эмнээс өөр зүйл зөндөө бий. Овсгоотой эмнэлгийн зарим дарга эмийн төсвийн мөнгөнөөс хэт авианы “Эхо” аппарат гээд л юм юм эмнэлэгтээ авсныг буруутгах аргагүй. Эмийн сангаас иргэд өөрийнхөө мөнгөөр бас 60 гаруй тэрбум төгрөгийн эм авчээ. Ингээд бодохоор монголын нэг иргэн өнгөрсөн онд дунджаар 45 мянган төгрөгийн буюу 24 долларын эм хэрэглэжээ. Дэлхийн дундаж дээр дурдсанчлан 265 мянган төгрөг буюу 140 америк доллар, хооронд нь харьцуулбал монголын нэг иргэн дэлхийн нэг иргэнээс дунджаар 5,88 дахин бага эм өнгөрсөн онд хэрэглэжээ.
“Монголчууд дэлхийд хамгийн үнэтэй эм хэрэглэдэг 10 орны тоонд багтдаг уу?”
Ийм бахархмаар ч юм шиг, багтармаар ч юм шиг мэдээллийн хойноос мөрдлөө. Англи хэл гадарладаг ямар ч иргэн, ямар ч сэтгүүлч миний адил интернет хэмээх ертөнцөөр хэсүүчлэн үнэний эрэлд мордож болно. Сэтгэл байхад л хагалттай. Гэтэл тэр ид шидтэй мэдээ олддоггүй ээ. Монгол улс эмийн хэрэглээг үнээр нь тооцсон жагсаалтын эхний аравт байтугай зууд ч байдаггүй. Түүнээс хойшхи жагсаалт интернет, дэлхий эрүүл мэндийн байгууллагын тайлан сэлтэд алга. Харин монгол хүний эмийн хэрэглээг үнээр нь харьцуулбал дэлхийд тэргүүлж буй америкчуудаас 41 дахин бага, Япон болон Европын орны иргэдээс 27,1 дахин , Эстони, Мексикээс 10,4 дахин бага эм хэрэглэсэн байх юм. Нөгөө үнэтэй эм энэ тэр гэсэн мэдээний хойноос хөөцөлдвөл нэг иймэрхүү.
Монголчууд эмийг үнэхээр ийм бага хэрэглэдэг ард түмэн бол сайхан л байна гэж тайвшрахсан гэвэл санасны чинь гарз гээд зарим нь хэлэх юм. Дээрх тоо бол зөвхөн үнийн хувьд юм. Эмийн хэрэглээг натурал үзүүлэлтээр тооцсон мэдээлэл интернетэд байна аа. Харьцуулаад үзье гэхээр монголд ийм албан ёсны тоо даанч алга. Монголчууд жилд 50 сая гаруй нэг удаагийн тариур хэрэглэдэг, зөвхөн парацетамол гэдэг эмийн 60 сая шахмалыг залгидаг гээд цөөн хэдэн үзүүлэлтээс л монголчууд дэлхийн дунджаас дутахгүй эм хэрэглэдэг нь харагдана. Тэгэхээр хэрэглэж буй эмийн хэмжээ нь ойролцоо мөртлөө, үнийн дүн нь дэлхийн дунджаас 5,88 дахин бага гэдгээс бид хэтэрхий хямдхан эм хэрэглэдэг ард түмэн юм байна гэж ойлгож болно. Арга ч үгүй юм. Эмнэлгийн эмийн тендер эмийн чанараар бус үнийн дүнгээр, өөрөөр хэлбэл хэн хямд эм нийлүүлсэн нь ялдаг дүрэмтэй.
Монголын эмийн сангуудад өнөөдөр Америкийн Пфайзер , Швейцарийн Новартис, Францын Санофи, Английн ГлаксоСмитклайн гээд дэлхийн шилдэг 20 пүүсийн 12-ынх нь эм ярайж байна. Сонголт бол монголын эмнэлгүүд, иргэдэд ч бий. Гэтэл эмнэлгүүд нь төсвөөсөө, иргэд нь орлогоосоо болоод хямд эмийг сонгож байна. Хямд эм гэдэг бол нэг бол эмчилгээний практикт нэвтрээд удаж байгаа, эмчилгээний үр дүн багатай, эсвэл өвчний шалтгааныг бус шинж тэмдгийг эмчилдэг гээд олон янзаар тайлбарлаж болно. Өөр өөр тайлбар ч бий ганцхан жишээ хэлье. Азитромицин, Кларитромицин гээд эмчилгээний практикт нэвтрээд 10-20 жил болж буй антибиотик эм ампициллин гээд 30-40 жил болсон эмнээс 20 дахин бага хэрэглэгдэж байна. Гэтэл өнөөх ампициллинд өнөөдөр монголд байгаа ихэнх нян тэсвэртэй болчихсон байдаг нь гачлантай.
Эцэст нь өгүүлэхэд: Дээр дурдсан үндэслэлгүй мэдээлэлд төр засгийнхан итгээд, валютын ханшийн хөөрөгдөл, инфляци зэргийг тооцолгүй 2015 оны эмнэлгийн эмийн төсвийг тэртэй тэргүй хүрэлцэхгүй байсан. 2014 оны төсвөөс 8,7 тэрбумаар бууруулж баталжээ. Эмнэлгүүд түрүүчээсээ төсөв нь дуусч, өвчтөнүүдээрээ болон ар гэрийнхнээр нь эм авчруулж, нэр нүүр аргаа барж, эрүүл мэндийн яамныхан төсвийн тодотгол хүлээж жаахан ч гэлээ юм нэмэх байх гээд л гордож сууна.
Эм зүйн байгууллагуудын нэгдсэн ”Эм” холбооныхон эрүүл мэндийн хоёр ч сайдад хандаж үндэслэлгүй мэдээний эх сурвалж хэмээх “ хачирхалтай нууцлаг судалгааг” олж өгөөч гэсэн боловч түшмэдүүд нь аль эрт зугатаад алга болсон гадаадын нэгэн байгууллагыг заагаад бултах бололтой 4 сар өнгөрлөө. Эцэст нь эмнэлгүүд төсвөөрөө, өвчтөнүүд эрүүл мэндээрээ хохироод үлдэх бололтой догоо.
Орчуулгын алдаа буюу аймшиг төрүүлсэн нэр томъёо
“Монголын нэг томоохон компани мансууруулах эм зарсан нь нотлогдлоо”, “Эрүүл Мэндийн Яам мансууруулах эм үйлдвэрлэх зөвшөөрөл олгожээ” гэсэн мэдээ бас л монголын хамгийн том нэг сонины нүүрийг чимж уншигчдын нүдийг бүлтийлгэж, телевизүүдийн мэдээний сор болж олны чихийг мялаалаа. Аймшигтай байгаа биз. Итгэж байсан компани нь ийм ч юм хийх гэж. Ядахнаа биднийг хамгаалах ёстой Яам нь зөвшөөрөл өгч байдаг!
Дэлхий даяар наркотик эм үйлдвэрлэдэг, хатуу хяналт, зөвшөөрөл гээд байдаг. Наркотик гэдэг нь эртний грекийн нойрсуулах гэдэг үгээс гаралтай юм л даа. Мэс засал хийхэд унтуулга, наркоз хэлбэрээр ашигладаг, хорт хавдрын эцсийн шатны аймшигт өвдөлтийг намдаадаг бүлэг эмийг наркотик эмийн бүлэг гэдэг. Бараг 200 гаруй нэр төрлийн эм байдаг юм. Эдгээрээс ердөө 4-5 нь мансууруулах гаж нөлөөтэй. Гэтэл өнөөх “наркотик” гэдгээ орчуулахдаа тэр цөөхөн эмийн үндсэн бус, дагалдах үйлдлээр нь мансууруулах гээд нэрлэчихсэн хэрэг. Үүнээс болж эрүүл мэндийг хамгаалах зорилготой төрийн яам, дэлхийн эрүүл мэндийн байгууллага мансууруулах эм үйлдвэрлэхийг, импортлохыг зөвшөөрдөг, нөгөө хэсэг нь албан ёсоор үйлдвэрлэдэг, импортолдог, зардаг болж харагдах шинжтэй.
Сэтгэц нөлөөт эм гээд бас хэвлэлээр нэг шуугив. Бас л сэтгэл түгшээсэн мэдээ. Ямар ч бөх мэдрэлтэй хүн үүнийг сонсоод цочирдоно. Психотрол эм гэж бас бий. Үгчилж орчуулбал сэтгэл санааг тэжээх гэсэн утгатай. Өвчтэй хүний сэтгэл санааг дэмжих, засах, эмчлэх зорилготой бүлэг эмийн нэр л дээ. Гэтэл сэтгэц нөлөөт эм гээд орчуулчихсан. Ихэнх хүмүүс сэтгэц нөлөөт гэдгийг эрүүл сэтгэцэд нөлөөлөн өөр болгоно гэж хүлээж авдаг. Тиймээс эмийн хууль хэлцэх үед “наркотик” гэдэг үгийг наркозын, унтуулгын, нойрсуулгын гээд оновчтой орчуулж чадахгүйгээс бол наркотик гэдгээр нь үлдээе, “психотроп” гэдгийг сэтгэц нөлөөт гэхгүй сэтгэл заслын гэж орчуулъя гээд мөхөс бид санал гаргаад төрийн хүнд суртал, мэргэн түшмэдийг дийлээгүй бөлгөө,
Эмийн замбараагүй хэрэглээ буюу эмийн сангийхан
“Монголын эмийн санчид олон мянган жилийн түүхтэй, дэлхийн олон эрдэмтдийн уншиж чадахгүй байсан хадны бичгийг тайлж уншлаа.” Саяхан твиттерт ийм нэг бяцхан наргиан, хошин мэдээ нэлээд аялсан. Эмчийн жорыг тайлж уншиж байгаа юм чинь хадны бичиг ч энүүхэнд гээд манай салбарынхан инээлдэж байсан даа.
Тийм ээ монголд ч биш дэлхийн олон оронд жор унших гэж хүнд нүсэр ажил байдаг. Яагаад ихэнх эмч гаргацгүй муухай бичдэгийг чөтгөр л тайлбарлах байх.
Монголын эмч нар түүнээс гадна ачаалал ихтэй, өвчний түүхээ бичих, хүнээ үзэх, лабораторид, эмийн санд хандсан элдэв цаасанд дарагдаастай, яараад л нэг юм эрээчнэ. Зарим нь тийм ийм эм, тэнд эндээс аваарай ч гэнэ. Буруутгах аргагүй. Зарим нь эмч нарын муухай бичгийг “Өвчтөнд мэдэгдэхгүй гэж нууцлаж байгаа юм аа” гэнэ. Тийм ч байж магад.
Өнгөрсөн намар мэргэжлийн хяналтын байгууллагынхан эмийн сангуудыг шалгаад маш ноцтой хэрэг илрүүлжээ. Эмийн санчид зөрчилтэй жороор эм олгож байгаа аж.Ихэнх жор нь зөрчилтэй, энэ нь эмийн санч нарын буруу гэнэ. Ямар ямар ноцтой зөрчил вэ? Эмчийн гарын үсэг гаргацгүй, хэн бичсэн нь мэдэгдэхгүй байна гэнэ. Жорын цаасан дээр бичээгүй, нэг жорын цаасан дээр олон эм бичсэн, жорын цаас нь эмчийн тамгагүй, зарим нь эмнэлгийн тамгагүй, зарим нь латинаар биш монголоор, англиар, орсоор бичсэн байна гээд л бөөн зөрчил, бөөн хэрэгтнүүд. Ард иргэд ч цочлоо. Эрүүл мэндийн яам ч тоосонгүй, эмнэлгийн дарга нар ч тоосонгүй, эмч нар ч тоосонгүй. Энэ талаар эмч нарт хандаад эрүүл мэндийн яамнаас нэг ч шийдвэр, зөвлөмж, сануулга байсангүй.
Өвчтөний дараалалд, зузаан зузаан цаасанд дарагдсан хөөрхий эмч нараа яалтай билээ. Нэг эмчид ноогдох өвтөнийг яаж цөөлөх, өвчтөний олон хуудас өвчний түүх, амбулаторийн карт, лабораторын шинжилгээний бичиг, эм авах жорын бичгүүдийг электронжуулах гээд олон ажил биднийг хүлээж байна аа. Эм бэлдмэлийг жоргүй олгодог эмийн санч нарынхаа хариуцлагагүй үйлдлийг хаацайлах гэсэнгүй, эмийн замбараагүй хэрэглээнд бид хамгийн буруутай. Түмэн буруугаа тэднийхээ өмнө хүлээе. Буруугаа засах гээд хичээж л байна.
Эмийн санд тэвдэж сандарсан хүн орж ирээд эм авъя гэхэд өмнөөс нь эмийн жор аваад ир гэж хэлээд юу болдог гэж санана. Арван хүний долоо нь эмийн санчийг загнаж зүхдэг, хоёр нь жоргүй өгөөч гэж гуйж гувшдаг, нэг нь л тэгэхээсдээ гээд дурамчхан буцдаг гэсэн судалгааны дүн байх юм. Жоргүй олгоод сургасан эмийн санч бидний буруу л даа.
Түүнээс гадна эмийн санд байгаа бүх эмийн гуравны нэг нь л жороор олгогддог. Бусад нь жоргүй олгогддог ОТС (over the counter) буюу лангуун дээр ил, өвчтөн өөрөө сонгох эм байдаг гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.
PS:Уг нь би энэ өгүүллийг бичих” эрхгүй”, ашиг сонирхлын “зөрчилтэй” нөхөр л дөө. Гэвч буруу алдаатай мэдээллээс болоод төр хүртэл буруу шийдвэр гаргаж, эмнэлгүүд өвчтөнүүд эмээр гачигдаж, ард олон сандарч, тайлбарлах мэргэжлийн хүмүүс, хариуцсан түшмэд, тодруулах ёстой сэтгүүлчид амандаа ус балгасан юм шиг дуугүй байхад эм зүйчийн ёс зүй намайг дотроос минь хатгаад дуугарч орхилоо. Үүний төлөө зөв буруу олон шүүмжлэл, дайралт ирнэ. Гэхдээ тэр болгон намайг “мансууруулаад”, эсвэл”сэтгэцэд минь нөлөөлөөд байхгүй”, тийм довтолгоонд баргийн нян шиг тэсвэртэй болсон амьтан шүү би. Тэгээд ч манай нэгэн эрхмийн хэлсэнчлэн үнэнийг бичсэн болохоор, шүүхэд очихоос ч, “чихээ огтлуулахаас” ч айхгүй байна.
ЛУВСАНГИЙН ХҮРЭЛБААТАР
Сэтгэгдэл0
ЭНЭ ШУЛААЧ БУЗАР МОНГОЛЫН АРД ТУМНИЙГ ШУЛЖ ХАНААГУЙ ЮМ БОЛОВ 10 ХУВЬ НАЙРЛАГАНД НЬ ОРОХ ЕСТОЙ БОДИСЫГ НЭГ ХУВЬ ХИЙЖ ТЭР ТЭР БУМААР АРД ТУМНЭЭС ИДДЭГ
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, холестрин бууруулж, судасны дотор ханыг цэвэрлэх ба даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 3-р сарын 27-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, холестрин бууруулж, судасны дотор ханыг цэвэрлэх ба даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 3-р сарын 27-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038
Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа, таньд
Ингээд тайлбарлавал харин ч сонирхолтой сэдэв байна. Эмийн нэрний буруу орчуулга ба залруулга гэдэг товхимол байж болох болов уу?
Энэ луйварчинд чинь ёстой хуцаад бай гээд хэлчихмээр санагдлаа. Чи монголын хичнээн олон нялх үрсийг үгүй хийх шахлаа одоо мартчихаад хуцаж эхлэвүү. Тэр хордуулсан хүүхдүүд чинь өсөж ториноод ирэхээр ямар гээч хор хөнөөл ирэхийг ,илэрхийг таашгүй. Чиний монос эмийн сангаар зарагдаж байгаа эмнүүдийн үнийг дэлхийн дундаж үнээс хямд гэвэл ёстой хуцваа. Хамгийн ойрхон эрээн уланүдэ хоёрийн эмийн үнэтэй жишээд үз. Эмний чинь үнэ харилцан адилгүй , дээрээс нь эрүүл мэндийн даатгалаар олгох эм гэж бичсэн мөртлөөн олгодоггүй мөнгөөр бол зүгээр зараад байдаг энэ бүгдийг яахгээд байна. Хүрэлбаатараа.
Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа, таньд
моносын эмийн санч буруу эм өгч баахан нярайг сшйд хийх дөхсөн.тэр хүүхдүүд юү болсон бэ.эцэг эх нь одоо хүртэл гомдолтойгэсэн энэ талаар эргэн сурвалжилах сэтгүүлчид бичиж бгаа гэсэн
Монголд нэг гаж соёл байна. Юм хийж бүтээж байгаа хүндээ атаархдаг, муулдаг соёл. Социализмаас үлдээсэн Матдаг өв, ардчиллалын буянаар ийм хэлбэрт оржээ дээ. Ямар чиг л байсан энэ хүн бол хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн.
Шуналдаа хөтлөгдөөд эмийн сангуудад усан эм хийх, хямд эм тариа заруулахыг болиулж өөрснийхөө гадаадаас оруулж ирсэн эм бэлдмэлийг өндөр үнээр шахдаг муу дамын наймаачин, лалар ард түмнээс шулж авсан мөнгөндөө хахаж үхээсэй.
Хэрэг хуучрахгүй. Шуналын тулам
ЭНЭ МАНГАС ИХ ХУРАЛЫН ЭМГЭН ШУЛАМ ЭРДЭНЭЧИМЭГТЭЙГЭЭ НИЙЛЭЭД МОНГЛЧУУДЫГ ИДЭЖ ХАНАХГУЙ ТУЛАМНУУД
Mongolchuudaa, bodit, mergejliin erel haiguul tailbar heregtei shuu dee, oroitson ch gesen uneniig haij bichsen niitlel bna shuu dee. Neeree l emiin une undur bish shuu, bid gadaadad yavj bhdaa hezee ch Mongolin emiin uneer em avch heregtei ued ni uurtuu esvel busdad tusalj chadahgui shuu! Uneniig l medej bh heregtei. Ene niitlel hijuu ch gesen chuhal bna. Harin Setguulchid gej buun heruulch huuhnuud l baidag bolson. Jishee ni Munkhbayasgalan gej 1 setguulch huuhen erunhiilugch, shadar saidtai yaj yarilzaj bnaa, buduulgiin tuil, yamar ch es zuigui, yu ch medehgui baij medemhiireed, umnuus ni ichij uhehee shahsan, tedniigee l boiulah heregtei
Эрүүл мэндийн салбар болон эмийн салбарынханы тухай шударгаар сайхан хэлсэн байна. Үнэн гэдэг хэзээд ялдаг ба худал хуурмагаас ямагт ялгаран гарна гэдэгт итгэж байна. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, холестрин бууруулж, судасны дотор ханыг цэвэрлэх ба даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 3-р сарын 27-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038
Ene uguullegiig bichsen tanid yunii umnu talarhal devshuulie.Em zuich gedeg erhem mergejiliig ezemsheed es zuitei ard tumnee gesen tsohiloh zurhteid tanid bayarlaj bna.Uuniig hun bur unshij tungaan bodoj ene mergejiliinhee tuluu tsohiloh zurh negtei bmaar yum daa.
Shulam shunaigaar n duudaad bga humuus uursduu yu ch hiij buteej chadahgui baij uls orniihoo ediin zasag eruul mendiin salbart oyun sanaa bolon humuunlegiin tuslamjaar zunduu huvi nemer oruuldag humuusiig ingej muuhai helj bolohguiee yu medehgui baij malnuud
ЧАНАРГУЙ ХУЛХИНЫ ЭМ ХЭД ДАХИН НУГАЛЖ ХУДАЛДААЛДАГ ЭНЭ ХУН МАНЛАЙ ХУЛГАЙЧ АМБАГА ДОКТОРЫН ОЮУНЫ БУТЭЭЛУУДЭЭС АСАРИХ ХУЛГАЙЛСАН ХУН ХУЛГАЙЧ
Хийж бүтээж байгаа нэгнээ яасан ч их харааж зүхэж доромжилдог юм бэ дээ. Гэтэл жинхэнэ эх орноо худалдаж өөрсдөө хөлгүй баян болж байгаа нөхдийг яаж ч чадахгүй дахин дахин сонгодог байж.. Хүрлээ захирлаа, таны хөдөлмөрийг мэддэг ойлгодог хүн зөндөө олон байгаа, танд амжилт хүсье