БЭЭЖИН. /NHK/. Дэлхийн II дууссаны 70 жилийн ойг тохиолдуулан Бээжин хотноо зохион байгуулах цэргийн парадад холбогдох бүх улс болон олон улсын байгууллагын удирдагчдыг урьснаа БНХАУ мэдэгдлээ.
Манай улсын Засгийн газар удирдагчдад хэдийн урилга явуулсан гэж БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мягмар гарагт хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.
Японы эсрэг Хятадын дайн болон фашизмын эсрэг дэлхийн дайнд ялсны 70 жилийг ойг тэмдэглэхээр энэ оны есдүгээр сард БНХАУ цэргийн парад болон бусад арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус улс Японы Ерөнхий сайд Шинзо Абэг хараахан уриагүй байна.
Гуравдугаар сарын 8-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-гээс Абэг урих эсэхийг сэтгүүлчид асуухад “БНХАУ холбогдох бүх улсын удирдагчдад урилга явуулна” гэж хариулж байжээ.
Г.Доржханд
Эх сурвалж : "Монцамэ"
Сэтгэгдэл0
Япон улс атомын бөмбөгний туршилтын талбай болсон ойгоо хэзээ хийх бэ.Бас Америк дэлхийд атомын бөмбөг хэрэглэсэн анхны орон боллсон ойдоо хэнийг урих вэ.
haha, hyatad daind yalaagui yum shuu dee. Mongol, Orosiin hamtarsan tsergiin hucheer hyatadiig japanuudaas choloolj ogch baisan yum.
жэхэ хотод БНМАУ-н баатар Л.Аюушийн хөшөө байдаг гэсэн .Тус хотын сургуулийн сурагчид түүхийн хичээл дээрээ манай эх орны төлөө халуун амиа өргөсөн БНМАУ-н баатар Аюуш гэж заадаг гэсэн .. тэд тэднийг мартаагүй бахад бид мартсаар холдсоор л бана бас мартуулах гуйвуулах гэсэн ардчилагчид нэртгүүд олширсоор
Японы армийг ялсаны 70 жилийн ой гэнэ манайх ч гэсэн оролцоо биздээ манай аав 1945оны чөлөөлөх дайнд оролцсон.Тэгэхлээр манай улсын арми тэр баярт жагсаж болох боловуу Москвад бол жагсаарай гээ биз дээ. Одоо Бээжинд Японы ялсан ойд жагсмаар байна.
ХЯТАДУУД ЗОХИОМОЛ ЯЛАЛТЫН БАЯР ТЭМДЭГЛЭЖ БАЙГААГААСАА ИЧИЖ ЗОВДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА. ТҮҮХЭНДЭЭ ЯПОНЧУУДЫГ ОРОСУУД ЯЛСАН ШҮҮ ДЭЭ. ХЯТАДУУД ИЧИГ ИЧИГ
ХЯТАДУУД ОРОСУУДЫГ ДУУРАЙЖ ЗОХИОМОЛ ЯЛАЛТЫН БАЯР ТЭМДЭГЛЭЖ БАЙГАА ЮМ. ОРОСУУДЫГ ЖИЛ БҮР АГУУ ЯЛАЛТЫН БАЯР ТЭМДЭГЛЭЖ БАЙХЫГ НЬ ХУЖАА НАР ХАРААД ИХ АТААРХДАГ БАЙХ. ТЭГЭЭД ИЧИХГҮЙ ЯПОНЧУУДЫГ ЯЛСАН МЭТЭЭР ЗОХИОМОЛ БАЯР ТЭМДЭГЛЭЖ БАЙГАА ЮМ. МОНГОЛ Ч ГЭСЭН ЯПОНЧУУДЫГ ЯЛААГҮЙ. ОРОС ЗЭВСЭГ ТЕХНИК ЦЭРГҮҮДИЙН ХҮЧЭЭР ЯПОНЧУУДЫГ ЯЛСАН. ОРОС ЯПОНЧУУДЫГ ЯЛААГҮЙ БОЛ МОНГОЛ ХЯТАД ХОЁР ЯПОНЧУУДАД АЛУУЛАХ БАЙСАН.
ТЭНЭГ МЭДРЭЛ МУУТАЙ ХҮН ХУУРЧ БАЙГАА БИШ ДЭЭ. ТЭР ЯПОНЧУУДЫГ ЧИНЬ ЯМАР УЛС ЯЛСАНЫГ ДЭЛХИЙН БҮХ УЛС ГҮРЭН МЭДНЭ.