sonin.mn
 
 
 
УБХЦГ-ын харьяа Чингэлтэй дүүргийн цагдаагийн албан хаагчид "Нэг хороо, нэг сар" аян өрнүүлж байна.Энэ аянаар тус дүүргийн цагдаагийн албан хаагчид хариуцсан хорооныхоо айл өрхөөр явж санал хүсэлтийг нь сонсох гэнэ.
Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн санаачилгаар дүүргийн цагдаагийн 170 гаруй албан хаагч сар бүр хорооныхоо айлаар орж, иргэдийн санал хүсэлтийг сонсох юм. Ингэснээр иргэдийн санал гомдлыг шийдвэрлэхээс гадна хууль сурталчлах ажээ. Цагдаагийн нэг албан хаагч нэг сард 6-10 айлаар орох хуваарь гарчээ. Чингэлтэй дүүргийн нэг хороонд гэхэд өнгөрсөн онд 43 гэмт хэрэг гарч байсан бол энэ он гарсаар 63 гэмт хэрэг гарсан байна. Тиймээс цагдаагийнхан айл гэрээр орж, иргэдийн дунд суалгаа хийж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд дээрх аян тустай  юм.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг