sonin.mn
 
Ирэх бямба гарагт Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах юм байна.
Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод , их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд оролцоно. Их цэвэрлэгээг нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Туул, Дунд голын эрэг дагуу хийнэ хэмээн мэдэгдлээ. Энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх бөгөөд үерийн хамгаалалтын барилга байгууламж, гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолой болон замын нуух, автобусны буудал, ТҮЦ-ний орчныг цэвэрлэх аж.
 
Нийслэл, дүүргээс хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд, гэр хорооллын болон орон сууцны дунд байрлах түр хогийн цэгүүдийн хог хаягдлын зайлуулалт, тээвэрлэлтэд хяналт тавьж ажиллах гэнэ. Харин гаднах орчныхоо цэвэрлэгээг зохион байгуулаагүй, хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгж байгууллагуудад хариуцлага тооцох юм байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг