sonin.mn
 
 
Монгол Улсын Засгийн газрын гишvvн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг УИХ-ын дарга З.Энхболдод Хөдөлмөрийн аюулгvй байдал, эрvvл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Хөдөлмөрийн аюулгvй байдал, эрvvл ахуйн тухай хууль 2008 онд батлагдаж энэ чиглэлээр бодлого, удирдлагын тогтолцоо бий болж, vйл ажиллагааг зохион байгуулах арга хэлбэр төлөвшиж ахиц өөрчлөлт гарч байна. 
Гэвч хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, хөдөлмөрийн аюулгvй байдал, эрvvл ахуйн шаардлага хэм хэмжээг олон улсын тvвшинд ойртуулах, салбарын яамд, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын оролцоог нэмэгдvvлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгvй байдал, эрvvл ахуйн ажилтны гvйцэтгэх чиг vvргийг хуульчлах, ажил олгогч, ажилтны хариуцлагыг өндөржvvлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хvлээлгэх хариуцлагыг тодорхой болгох шаардлага тавигдсаар байгаа нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулах vндэслэл болсныг Хөдөлмөрийн сайд онцолсон юм. 
Vйлдвэрлэлийн осол 2014 онд 333 бvртгэгдэж, өмнөх оноос 18 хувиар буурсан боловч нас барсан хvний тоо нэмэгдсэн. Ослын шалтгааныг авч vзвэл уналт нуралт, аюулгvй ажиллах арга, барилд хангалтгvй суралцсан, тээврийн хэрэгслийн болон тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, технологийн процесс зөрчсөн зэрэг зөрчил зонхилж байна. Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй 4505 хvн байгаагийн 3412 буюу 75.7 хувь нь эрэгтэй, 1093 буюу 24.3 хувь нь эмэгтэй байгаа бөгөөд эдгээрийн 83.4 хувь нь хvнд vйлдвэр, геологи, уул уурхайн салбарт хамаарч байгаа. Тvvнчлэн vйлдвэрлэлийн гадна орчин буюу зам талбайд иргэд осол эндэгдэлд өртөж, амь нас, эрvvл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал сvvлийн жилvvдэд цөөнгvй гарах болсон. 
Иймд УИХ-ын 2013 оны 20 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн аюулгvй байдал, эрvvл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах vvргийг Засгийн газарт өгсний дагуу дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан хуулийн төслийг боловсруулснаа С.Чинзориг сайд УИХ-ын даргад танилцуулсан юм.
 
Эх сурвалж: