sonin.mn
 
 Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1 дүгээр үе шатны нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Тендерийн баримт бичгийг бэлтгэх, барилгын ажлын хяналт гүйцэтгэх Зөвлөх үйлчилгээний олон улсын тендерт “хамгийн сайн” үнэлэгдсэн БНСУ-ын "Дохва Инженеринг" компанитай хэлцэл хийх ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллах аж. Ажлын хэсэг дээрх компанитай хэлцэл хийж, гэрээний эцсийн хувилбарыг харилцан тохирч, гэрээ байгуулах юм байна.
 
 Б.Заяа
 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг