sonin.mn
 
 
 Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерпол кибер гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын хүчин чармайлтыг хөхиүлэн дэмжихийн тулд Сингапурт кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв нээлээ.
“Шинэчлэлийн төлөөх Интерполийн дэлхийн цогцолбор” нэрт энэ төвд 50 гаруй улс, тэдгээрийн дотор Японы мөрдөн шинжээчид, компьютерын инженерүүд ажиллаж байна.
 
Тус төв онлайн гэмт хэргийн талаарх мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх аж.
 
Мөн интернэтээр хууль бус зэвсэг, мансууруулах бодис худалдаж байгаа этгээдүүдийг илрүүлэхэд тэд Интерполын мөрдөн шинжээчдэд тусална.
 
Кибер гэмт хэргүүд нь маш төвөгтэй, дэлхийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг