sonin.mn
 
Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж, онц ноцтой хүн амины гэмт хэрэг, онц их хэмжээний хохиролтой хулгайн гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсан алба хаагчдад ЦЕГ-ын даргын тушаалаар "Цагдаагийн гавьяа" тэмдгээр шагнаж урамшууллаа.
 Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад В.Хосбаяр, Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Эрдэнэбат нарт тус шагналыг олгосон байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг