sonin.mn
 
 
МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар "Сэтгэлийн үг" тоглолтоо маргааш толилуулах гэж буй. Тэгвэл тус тоглолтын тасалбар хэдийнэ дууссан тул энэ сарын 25-нд үзэгчдийн хүсэлтээр Монгол бөхийн өргөөнд дахин тоглохоор болжээ.
 
 
Тэд 1990-ээд онд хамтран дуулж байсан “Сэтгэлийн үг", “Сэтгэлийн булаг, “Мөнхрөх ч биш дээ хоёулаа", “Хайрыг хүндэтгэж яваарай", ‘Цагаан дуганы гэгээ" киноны дуу зэрэг хит дуугаа орчин үеийн хөгжмийн найруулгаар дахин дуулж олны сонорыг мялаагаад байна.
 
Тоглолтод 1980 оноос хойш 10 жил тутам үзэгчдийг байлдан дагуулж байсан нийтийн дууны 5 хос бүрдлийн 25-30 орчим хит дуу эгшиглэх юм. Мөн тоглолтод урилгаар Зууны манлай хос дуучин МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, СТА Д.Хишигбаяр, РДэлгэрмаа, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар оролцон ая дуугаа өргөх аж.
 
Түүнчлэн тэд энэ сарын 16-нд Төв аймаг, 17-нд Зүүн хараа, 18-нд Дархан хот, 19-нд Сэлэнгэ, 20-нд Хөтөл, 21-нд Булган аймгийн Хялганат тосгон, 22-нд Эрдэнэт хотноо тус тус аялан тоглохоор төлөвлөжээ. 
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг