sonin.mn
 
 Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн “Asiana Airlines” компанийн нисэх онгоц Японы Хирошимагийн нисэх онгоцны буудалд өчигдөр орой ослын буулт хийжээ.
Японы Тээврийн яамны мэдэгдсэнээр, ““Asiana Airlines”-ын 162 дугаартай нислэгийн онгоц газардаж байхдаа нисэх/буух зурвасаас далийж гарсан байна.
 
Онгоцонд 74 зорчигч, нисэх багийн найман гишүүн сууж явсан гэж тус яам мэдэгдлээ.
 
Гал сөнөөгчдийн мэдэгдсэнээр, 25 хүн гэмтэж бэртжээ.
 
Энэ онгоц Өмнөд Солонгосын Инчоны нисэх онгоцны буудлаас хөөрсөн аж. Уг хэргийн улмаас Хирошимагийн нисэх онгоцны буудлыг түр хаажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг