sonin.mn
Орхон аймаг дахь “Мэнд-Амар” худалдааны төвд гал гарч ОБГ болон Цагдаагийн газар хамтран ажилласны хүчинд галыг унтрааж чадлаа. 
Уг худалдааны төв 19:00 цагт хаасан бөгөөд ердөө 10 минутын дараа дэлгүүр доторх дохиоллын систем дуугарчээ. Уг дохиоллын систем нь “Бамбай” харуул хамгаалалтын газрынх бөгөөд тэд ОБГ-т мэдэгдсэн байна.  Харин ОБГ 19 цаг 40 минутад ирсэн гэж тус худалдааны төвийн түрээслэгчид хэлж байна. Одоогийн байдлаар галын дүгнэлт гараагүй байгаа бөгөөд цагдаа нар уг объектыг хамгаалалтад аваад байна. Тус төв 100 гаруй түрээслэгчтэй юм. Зургаан лангуу бүрэн шатжээ. 
Б.Оюун-Эрдэнэ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг